Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 09.00 цагийн мэдээгээр Баянхошуу орчимд агаарын чанарын индекс хамгийн их бохирдолтой буюу 1587-ыг зааж байна. Мөн МҮОНРТ орчимд 682, Баруун дөрвөн замд 539-ыг заажээ.

ДЭМБ-аас гаргасан стандартаар агаарын бохирдол 500-гаас дээш бол хүний эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулна гэж үздэг байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. УТААНААС САЛАХ БОДИТ САНАЛ Өнөөдөр шууд бүтэхгүй ч урт хугацаандаа биелэлээ олох хамгийн бодитой шийдэл. Ядуурлыг бууруулах гэж хоосон ярихаас илүү эдийн засгийн хөшүүрэгтэй. Нэгдүгээрт: Нийслэл хотыг нүүлгэх. Тэртээ тэргүй шинээр бариад байгаа оффис, орон сууц, үйлчилгээний барилгуудыг тэнд нь барих боломжийг олгох. Мөн шинээр улсын төсвөөс барих гээд байгаа цахилгаан станц, гүүр зам, цэцэрлэг зэргийг энд биш тэнд барих. Засгийн газар тэр чигтээ нүүхэд маш олон хүн, байгууллага, үйлчилгээ, үйлдвэрлэл дагаад нүүнэ. Засгийн газарт ажилладаг хүмүүс шинээр байр худалдаад авч чадна. Чадахгүй нэг нь зээлэнд ч хамрагдаж чадна. Улаанбаатарт байрны нийлүүлэлт ихэсч үнэ нь унаж худалдан авах боломж нэмэгдэнэ. УЛААНБААТАР ХОТЫН ДААЦ ИХЭДСЭН. ДААЦ БОЛ ГАНЦ ГАЗАР НУТГИЙН ХЭМЖЭЭГЭЭР ТОДОРХОЙЛОГДОХГҮЙ, харин УС, АГААР, ХООЛ үүнийг тодорхойлно. Нүүлгэх асуудлыг олон жил ярьсан нь үнэн. Хөрөнгө мөнгө их орох нь мэдээж. Гэхдээ хувийн хэвшилд боломжийг нь олгоод хийх талаар судалгаа хийсэн байдаг юм болов уу. Хоёрдугаарт: Дан студио, яг л монгол гэр шиг хэмжээтэй, сайн төлөвлөлттэй, маш хямд байрнууд барихгүй бол гэр хороололын иргэд одоо барьж байгаа байрнуудыг авч дийлэхгүй. Вива ситигийн санаа шинэ гэр хороолол гэж гарч ирж байсан. Яг ийм төслүүдийг дэмжээчээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт гээд тэдэнд ахадсан үнэтэй байрнууд барьчихаад гүрийгээд суугаад байх юм.

    0 0 Хариу бичих
  2. Төрийн гурван өндөрлөг та бүхнийг цаг уурын мэргэжлийн хүмүүстэй нэг уулзалт зохион байгуулах хэрэгтэй байна. Энхтүвшин даргаас бусад яг мэргэжлийн ахмад, дунд, залуу үеийн. Улаанбаатарт яг хэдэн салхины ам байна???? салхины ам тагалж хичнээн өрх айл, аж ахуйн нэгж байна??? . Өгчидөрийн хувьд 2мс хурдтай салхигүй шахам байхад л юу болов???? Дээрээс нь автомашин сийрэгжингүүт утаа бас гайгүй болж байна !!!!!!! мэргэжлийн талруугаа орцгооё.

    0 0 Хариу бичих