Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн нэгдсэн сан байгуулжээ

Цагдаагийн ерөнхий газраас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор үе шаттай ажил зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд НҮБ-ын Хүн амын сантай хамтран цагдаагийн байгууллагын нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны мэдээллийг нэгтгэсэн гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэж, туршилтын журмаар ажиллуулж эхэлсэн байна.

Энэхүү санг үүсгэснээр хохирогчид үзүүлэх тусламж, хүчирхийлэгчид хүлээлгэх хариуцлагыг оновчтой болгох боломжийг бүрдүүлнэ.

Мэдээллийн нэгдсэн санг ашигласнаар хохирогч болон хүчирхийлэл үйлдэгчийн мэдээллийг хамгийн богино хугацаанд олж авах, улмаар хохирогчид үзүүлэх тусламж, хүчирхийлэгчид хүлээлгэх хариуцлагыг оновчтой болгох боломжийг бүрдүүлэх юм байна.

“Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хохирогчид туслалцаа үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр, цагдаагийн бүх нэгжүүд нэгтгэгдэж орсон бөгөөд мэдээллийн санг ашиглаж байна” гэдгийг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Мөнхсувд хэллээ.

Мэдээллийн нэгдсэн санг хэрхэн ашиглах болон гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой тусламж, үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар нийслэлийн есөн дүүргийн цагдаагийн алба хаагчдад гурван цуврал сургалт явуулах бөгөөд одоогийн байдлаар хоёр дахь сургалтаа хийгээд байгаа аж. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)