И.Маск машинаа ангараг руу явуулна

“SpaceX”, “Tesla motors”-ыг үүсгэн байгуулагч Илон Маск ангараг гариг дээр очихыг мөрөөдөгч гэдгийг бүгд мэднэ. Тэрээр хүн төрөлхтнийг ангараг гариг руу шижин суурьшуулах төсөл санаачлан хэрэгжүүлж байгааг ч дуулаагүй хүн ховор болов уу. Тэгвэл Илон Маск өөрийн хувийн Tesla Roadster машинаа ирэх сард “Falcon Heavy” сансрын хөлгөөр ангараг руу нисгэхээр төлөвлөжээ. Тэрээр уг машиныхаа зургийг интаграм хуудсандаа нийтэлсэн байна.  

“Falcon Heavy” хөлгийн туршилт өнгөрсөн есдүгээр сард дуусч, ирэх нэгдүгээр сард анхны нислэгээ хийхээр төлөвлөж байгаа юм. Энэ хөлөг 63 тонн ачааг дэлхийн тойрог замд гаргах, ойролцоогоор 17 тонн ачааг ангараг гариг руу хүргэх хүчин чадалтай юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)