ОХУ, БНХАУ-аас авч буй цахилгаан эрчим хүчийг татвараас чөлөөллөө

Eagle.mn


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийн агуулга нь Баруун бүсийн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн ОХУ, БНХАУ-аас авч байгаа цахилгаан эрчим хүчийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай юм. Хуулийн төсөлд дурдсанаар 2020 оныг дуустал гааль болон НӨАТ-аас чөлөөлөх ажээ. Уг хуулийн төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Энэхүү хуулийн төсөл 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэдгийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэллээ.   

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Эгийн голын УЦС аа бариачээ, Нефтийн үйлдвэрээ бариачээ. Оросын хараат байсаар байвал хэзээ нэг өдөр Украйн шиг болох вий

    3 0 Хариу бичих