Хүн амын орлогын албан татвар төлөгчдийн 92 хувийнх нь татвар нэмэгдэхгүй

Засгийн газрын саналаар УИХ долоон төрлийн татварыг нэмсэн. УИХ-ын энэхүү шийдвэр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд иргэд эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ. Ялангуяа, 1.5 саяас дээш цалинтай буюу уул уурхайн салбарт ажиллаж буй хүмүүс олон нийтийн сүлжээнд эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. Учир нь, 1.5 саяас дээш орлоготой иргэдээс авах орлогын албан татварын хэмжээ нэмэгдэнэ. Гэхдээ зөвхөн 1.5 саяас илүү гарсан орлогоос нь 10, 15, 20, 25 хувийн шатлалтай татвар авах юм. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу иргэд 10 хувийн татвар төлдөг. Судалгаагаар орлогын албан татвар төлж байгаа иргэдийн 92 хувь нь 10 хувийн татвараа хэвээр төлөх тооцоо гарчээ. Харин үлдсэн найман хувийнх нь татвар л нэмэгдэнэ гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцоллоо. Өөрөөр хэлбэл, хүн амын орлогын албан татвар төлж байгаа нийт иргэдийн 92 хувь нь 1.5 саяас бага орлоготой ажээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. Тэгээд үлдсэн 8хувь нь 1.5аас дээш цалин аваад байгаан байна л даа. Иш чааваас ер нь бүгдийг нь дээрэмдээд аваач. Улс орноо урт хугацаандаа сүйрүүлэх бодлого барьж байгаан байна. Ямар сайхан яг таг таарсан судалгаа вэ?

    0 0 Хариу бичих
  2. Ee hudlaa bhaa tatvar nemehguigeer uursdiinhuu zardaliig hasval taarna, nemsen tatvariin munguur yu hiih ni todorhoi

    1 0 Хариу бичих
  3. Орлогын татвараас гадна хувь хүн болон аж ахуйн төлдөг нийгмийн даатгалын татвар нэмэгдэж байгаа. Бүх л ажил хийдэг хүмүүс ажил олгогч нарт дарамт болж байна. Татвар төлдөггүй өчнөөн зах лангуу засвар гэх газруудаас татвараа авдаг болчихвол яасан юм бэ

    1 0 Хариу бичих
  4. todorhoi il tod bdag tsalin-gaas avah tatvaryg nemehiin orond tatvar noogduulj chadahgui bgaa nuuts orlogoos tatvar avah heregtei shuu dee, muusain novshnuud ajlaa ch hiij chadahgui... nergene dee

    0 0 Хариу бичих
  5. Нийгмийн даатгалын шимтгэл (татвар) бүх хүн төлнө. Төрийн албан хаагчдын тэтгэмж 300000 төгрөг гарт олгож байгаа нь 240000 суутгал 60000 их бишүү. Багахан нь 60000 ч юмуу

    0 0 Хариу бичих
    • Нээрээ яагаад 240.000 орчим ирж байгаан бол? Бүтнээр нь байг гэхэд Ядаж 270.000-г өгмөөр юмдаа.

      0 0
  6. Ер нь бол иргэдийн дунд эмх замбараагүй, үйл ойлгох байдлыг мэдээг бэлдэж байгаа сэтгүүлч өгч байна. Жишээ нь: өчигдөр орой 22:00 цагын мэдээгээр яг энэ сэдвээр эмэгтэйчүүдийн нэгэн тбб-эсэргүүцэж байгааг гаргасан. Мэдээн дундуураа сэтгүүлч тайлбар уншихдаа 2 сая төгрөгийн цалинтай хүн 300.000₮-н татвар төлнө гэж тайобарлаж байна лээ. Уг нь бол хуучин 200.000 байсан бол шинэ хуулиар 225.000₮ болох юм. 300.000 гэвэл хүн юу юугүй л бухимдана. Дээр нь төр засагт улам л итгэл алдарч нийгэмд эмх замбараагүй, стресстэй байдал үүснэ. Иймээс мэргэжлийн түвшинд мэдээ бэлдэж, ард түмэн болон төр засгийг хооронд нь зөв холбож байхыг хүсье!

    0 0 Хариу бичих
  7. haha bi 8% -d ni orchij bgaa yumuu

    0 0 Хариу бичих
  8. 1.5 саяын цалин авдаг хүн ховор тул хүн амын орлогын татвар нэмэгдэхээс айх шаардлагагүй юм байна.Татварын газрынхан энэ байдалыг ард иргэддээ сайн тайлбарлахгүй бол нийгэмд айдас төрүүлж байна шүү.

    0 0 Хариу бичих
  9. 25 huviin tatvar avch dundchuudaa yaduuchuudiin egnee ruu tulhej, turiin, zasgiin gazriin butetsee tomruulj bui ene zasag ogtsoroh ni zuv. Tatvar nemehiin orond turiin butetsee tsomhon bolgoj, zardlaa bagasgah heregtei shuu dee

    0 0 Хариу бичих