ТАНИЛЦ: “БӨРТЭ ЧОНО -2017”-ГИЙН ШИЛДГҮҮД

МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах "Бөртэ чоно-2017" ёслол болж оны шилдгүүдээ тодрууллаа. Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүдийн санал асуулгаар 2017 оны “Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин”-аар Д.Отгондалай, “Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин”-аар Д.Сумъяа, “Шилдгийн шилдэг дасгалжуулагч”-аар Х.Эрдэнэт-Од шалгарлаа.

“Шилдэг баг”-аар сагсан бөмбөгийн Азийн аварга болсон “3х3” баг

“Шилдэг залуу тамирчин”-аар чөлөөт бөхийн тамирчин Н.Насанбуян

“Шилдэг дасгалжуулагч”-аар жудо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч МУ-ын гавъяат тамирчин О.Балжинням

“Шилдэг дасгалжуулагч”-аар хүндийн өргөлтийн дасгалжуулагч Ц.Хосбаяр

“Шилдэг дасгалжуулагч”-аар чөлөөт бөхийн дасгалжуулагч МУ-ын гавъяат дасгалжуулагч Ц.Хосбаяр

“Шилдгийн шилдэг дасгалжуулагч”-аар жудо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч МУ-ын гавъяат тамирчин Х.Эрдэнэт-Од

“Шилдэг эмэгтэй тамирчин”-аар хүндийн өргөлтийн дэлхийн аваргын хүрэл медальт М.Анхцэцэг 137 оноогоор

“Шилдэг эмэгтэй тамирчин”-аар 188 оноогоор чөлөөт бөхийн тамирчин Арми, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, багийн дэлхийн аваргын хүрэл медальт МУ-ын гавъяат тамирчин П.Орхон

“Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин”-аар МУ-ын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар чансаагаараа дэлхийг тэргүүлэгч Д.Сумъяа тодорч шилжин явах цомын эзэн боллоо.

“Шилдэг эрэгтэй тамирчин”-аар МУ-ын гавъяат тамирчин Г.Одбаяр

“Шилдэг эрэгтэй тамирчин”-аар МУ-ын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, “Чингис хаан” одонт Н.Түвшинбаяр

“Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин”-аар МУ-ын гавъяат тамирчин Д.Отгондалай


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Д. Сумьяа - Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин мөн Шилдгийн шилдэг тамирчин болж шилжин явах цом хүртсэн шүү!

    0 0 Хариу бичих