УИХ-ын гишүүний халдашгүй байдлын тухай заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэлээ

Eagle.mn


УИХ-ын гишүүн зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхдаа буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчлагдсан тохиолдолд л бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэн хуульч Б.Мэргэн, М.Ариунболд, Э.Хашчулуун нар Цэцэд гомдол гаргасан. Тэдний гомдлын дагуу Үндсэн хуулийн Цэц өнөөдөр Их суудлын хуралдаанаа хийсэн юм. Цэцийн есөн гишүүн дөнгөж сая шийдвэр танилцууллаа. Цэцийн гишүүд УИХ-ын гишүүний халдашгүй байдлын тухай дээрх заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзжээ. Ингэснээр УИХ-ын тухай хуулийн дээрх заалт хүчингүй болж байна. Иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн агуулгатай зөрчилдөж байгааг Цэцийн гишүүд онцоллоо. Мөн өмнө нь яг ийм агуулгатай заалт УИХ-ын тухай хуульд байсан бөгөөд Цэцэд гомдол ирсний дагуу хэлэлцэн хүчингүй болгож байжээ. Гэвч УИХ 2016 онд хуульд дахин өөрчлөлт оруулахдаа өмнөх заалтаа агуулгаар нь сэргээн баталсан гэж Цэц дүгнэлээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Веритас партнерсийн өмгөөлөгчид тун сайн ажиллажээ

    0 0 Хариу бичих
  2. УИХ-ын балайнууд.Ёстой балайнууд.

    1 0 Хариу бичих
  3. TSetsd bayrlalaa ard tvmen neg l huultai baih heregtei shvv

    0 0 Хариу бичих
    • Цэцэд биш мэдээлэл гаргасан хуульчидад баярлах хэрэгтэй байх

      0 0
  4. odoo bandaashaar tug taxiyaa

    2 0 Хариу бичих
  5. Сэтгээн гэдэгээ сэргээн гэж зас

    0 0 Хариу бичих
  6. Ура ура ура новшнууд шоронд

    2 0 Хариу бичих
  7. Yeah Odoo hyrgaad ug hulgaich nariig

    1 0 Хариу бичих
  8. talarhaj bna

    1 0 Хариу бичих