Б.Мэргэн: Д.Гантулга гишүүнээс эсийн шинжилгээ авах зөвшөөрлийг прокуророос авчихсан байгаа

Улсын их хурлын гишүүний халдашгүй байдалд өөрчлөлт оруулах талаарх асуудлаар Б.Мэргэн, М.Ариунболд, Э.Хашчулуун нар Үндсэн хуулийн цэцэд хандаад буй. Уг асуудлыг үндсэн хуулийн цэц маргааш хэлэлцэнэ. Тэгвэл УИХ-ын гишүүний халдашгүй байдлын талаарх асуудлаар Б.Мэргэнтэй ярилцлаа.

-УИХ-ын гишүүний бүрэн эрх ямар шалтгааны улмаас хамгаалагдсан байдаг юм бол?

-Олон улсад парламейнтийн гишүүд иргэдээс сонгогдсон гэдэг утгаараа халдашгүй байдлыг эдэлдэг. Учир нь парламейнтийн чуулганд хууль тогтоох үйл ажиллагаа явуулах, иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээнэ гэж айлгүйгээр чөлөөтэйгөөр үзэл бодлоо илэрхийлэх, мөн ямар нэгэн тохиолдлын байдлаар  албадан саатуулагдах, улс төрийн нөлөөтэйгөөр мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйн тулд халдашгүй байдлыг тогтоож өгдөг. Энэ утгаараа Монгол Улсын Үндсэн хуулийн 29-р зүйлд УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг ямар хэмжээ хязгаарт байхыг зааж өгсөн байдаг.

-Ямар шалтгааны улмаас Үндсэн хуулийн цэцэд хандах болсон юм бол?

-Түрүүн хэлсэнчилэн УИХ-ын гишүүн халдашгүй байна. Үүнийг хуулиар тогтооно. Гэтэл манай хуульд тогтоож өгсөн халдашгүй байдлын хэмжээ нь Үндсэн хуулийг зөрчөөд байна. Тухайлбал Үндсэн хуулийн 29.3-р зүйлд “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд УИХ-ын чуулганаар хэлэлцэж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай асуудлын шийдвэрлэнэ. Хэрэв шүүхэс тухайн гишүүнийг гэм буруутайг тогтоох юм бол эргүүлэн татна” гэсэн заалтыг 1992 онд оруулж өгсөн. Харин 2006 оны УИХ-ын гишүүний халдашгүй байдлын тухай хуульд “Нэгдүгээрт: Тухайн гишүүн гэмт хэрэг үйлдэх явцдаа эд мөрийн бармттайгаа баригдсан тохиолдолд бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг эрх бүхий байгууллагын  саналыг үндэслэн УИХ шийдвэрлэнэ. Хоёрдугаарт: Эрх бүхий байгууллагаас тухайн гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд Улсын Ерөнхий прокурорын саналыг үндэслэн УИХ бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ” хэмээн хуульд заасан. Гэтэл энэ заалтыг 2010 онд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулан “Эрх бүхий байгуулагаас гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд бүрэн эрхийг түдгэлзүүлж болно” гэсэн заалтыг нь авчихсан. Тэгэхээр “Тухайн гишүүн зөвхөн гэмт хэрэг үйлдэх явцдаа буюу эд мөрийн баримттайгаа баригдсан тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Үүнээс бусад тохиолдолд УИХ-ын гишүүнийг албадан саатуулж, цагдан хорьж, шүүхийн шийдвэрээр захиргааны шийтгэл оногдуулж болохгүй, албан өрөө, автомашин, биед нь үзлэг нэгжлэг хийж болохгүй” гэсэн заалт үлдсэн. Үйлдэл дээрээ баригддаг гэмт хэрэг цөөхөн байдаг. Ихэвчлэн далд хэлбэрээр явагддаг. Тэгэхээр тухайн гишүүнд тодорхой сэжиг байсан ч гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаануудыг хийж болохгүй болчхоод байна.

Тэгэхээр Үндсэн хуульд заасан заалтыг хэтэрхий дэлгэрүүлж тайлбарлаад Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн үндэслэлээр цэцэд хандсан.

-Дээрхи заалтын дагуу УИХ-ын гишүүн Д.Гантулгад хамаатайгаар үүсээд байгаа асуудлын үнэн мөнийг олох ямар ч арга байхгүй болчихоод байна уу?  

-Ямар ч аргагүй ч биш л дээ. Шийдвэрлэхэд хэцүү болчхоод байна. Шүүх гэмт хэрэг үйлдсэнийг нь тогтоочих юм бол тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээд эргүүлэн татах юм. Тухайн хэрэг цагдаа, прокурорын шатанд явж байгаа. Гэтэл УИХ-ын гишүүний халдашгүй эрхтэй холбоотойгоор шаардлагатай, бүрэн хэмжээний ажиллагааг явуулж чадахгүй байна. Хязгаарлагдмал ч гэсэн ажиллагаануудыг хийгээд шүүх рүү шилжүүлж болно. Энэ хэргийн тухайд ДНК-ийн шинжилгээ авах зөвшөөрлийг прокуророос авчихсан байгаа.

-Үүсээд байгаа асуудлаас нэрээ цэвэрлэхийн тулд Д.Гантулга гишүүн өөрийн хүсэлтээр эсийн шинжилгээ өгч болох нь ээ?

-Болно. Д.Гантулга гишүүн өөрийн хүсэлтээр шинжилгээ өгөөд ДНК нь үүсээд байгаа асуудлынхтай таарахгүй бол гэмт хэрэгт холбогдолгүй гэдэг нь гарах боломжтой. Гэхдээ эцсийн шийдвэрийг шүүх гаргана.

-Та бүхэн хэчнээн зүйл заалт бүхий шаардлагыг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн бэ?

-Бидний зүгээс “... Үйлдэл дээрээ баригдсан тохиолдолд” гэсэн заалтыг Үндсэн хуулийн 14.1, 14.2, 29.3 гэсэн заалтуудыг зөрчсөн байна хэмээн Үндсэн хуулийн цэцэд хандаад байна. Маргаашийн Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас “Үндсэн хууль зөрчсөн байна” гэсэн шийдвэр гарах магадлалтай. Учир нь өмнө нь 2011 онд яг энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг гаргаж байсан. УИХ энэ асуудлыг Үндсэн хуульд нийцүүлэхгүй явсаар байгаад 2013 оны нэгдүгээр сард хуульд өөрчлөлт оруулахдаа агуулгын хувьд ижил үгээр орлуулсан байсан. Үүнийг одоо ахин сэргээн Үндсэн Хуулийн Цэцэд шаардлага хүргүүлсэн. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. Archaagui hog shaarig hiisen hergee huleej chadahgui guliiguud suugaad baih shaardlaga alga shuud YIH aas tutgelzuul Mongol turg mash muuhai haragduulj baina Ene niigemd hudalch hulgai yu ch hiisenee huleej chaddadgui hog shaaruud ih bolj dee Bid l temtsej baij l tsevershinei

    0 0 Хариу бичих
  2. Bidend ymar ch shinjilgee hereggui iim baidald hvrsen hvn odoo yugaa hiihgeed bgaan ene suudal sandalaasaa zvgeer ogtsorj vz. Shinjilgee ni yu ch gj garaa bilee shine arga sedeed uurtuu ashigtai yum hiilgeed ch yavaa yum bilvv hen medlee ali zunaas ehelsen yumiig shiideed yavj chadku sunjruulchaad

    1 0 Хариу бичих
  3. ene udaagiin 65-n buleg denduu zavaan humuus songogdson Ed nar dotor muu muuhai yum yum l bna yanadaa Hurdhan hugatsaa duusch zailtsgaagaasai Ene bol MI-giin hiisen ur hunuul TSus uur humuus unendeel eleg bhgui yum bna

    0 0 Хариу бичих
  4. Xuchindee l biz. Ovoo bosgoogui bol gej ug xuchinduulsend ni xamaatai

    0 0 Хариу бичих
  5. Цэц сохорсон байгаа. Улс төрчид, мөнгө, эрх мэдэлтний өмнө сөхөрдөг болсон. Үнэхээр үндсэн хуулийн улаан хамгаалагчид байсан бол үе үеийн сонгуулиуд луйврын шинжтэй болохгүй байсан юм. Төрийн албан хаагч, их дээд сургуулийн багш, профессорууд, эрдэмтэн мэргэд сонгуульд нэр дэвших боломж хэдэн улс төрийн нам дамнасан зохион байгуулалттай бүлэглэлийн эрх ашгийг хамгаалах зорилгоор бараг үгүй болсон. Энэ бол хамгийн том эмгэнэл.

    0 0 Хариу бичих
  6. uih iin gishuud uurcdiigee hamgaalaad baigaa ni unen bn odoo undcen huuliin tsets ulc turuuc haraat bish gedgee dahin batlah heregtei boljee odbayar yamar hun gedgee uzuulj de!!!!!!!!!!!!!!!!!!!

    0 0 Хариу бичих
  7. Cэтгүүлч сурвалжлагчид зөв бичиж сурах хэрэгтэй парламент гэдэг үгийг яахаараа "й"- тэй бичдэг байнаа алдаад бичсэн юм уу гэхээр хэд хэдэн газар й-тэй байна, алдааг бага гэж үл тоомсорлох хэрэггүй. 3арим үсгийн алдаа утгын алдаанд ч хүргэнэ шүү

    1 0 Хариу бичих
    • Маш зөв. Манай нийгэмд харанхуй массын эзлэх хувь байх ёстой хязгаараас давчихлаа. Хүн яаж сэтгэнэ, тэгж л ярина, бичнэ.

      0 0
  8. Монголын УИХ бузар булайгийн үүр уурхай болжээ

    0 0 Хариу бичих
    • Хувийн их, дээд сургууль төгссөн, хагас боловсролтой иймэрхүү юмнуудад тавих цензур хэрэгтэй.

      0 0
  9. hemjeegui erht hamjlagat yosiig huulichlaad avch dee. irged shahaj shaardahgui bol manai uls dashiin shog bolohod ih oirhom bna da

    0 0 Хариу бичих