2022 оны өвлийн олимпийн бэлгэдлийг танилцуулав

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын удирдлагууд өнгөрсөн бямба гаригт 2022 оны өвлийн олимп, пара олимпын сүлдийг танилцуулах ёслолыг зохион байгуулжээ.

Бээжингийн Өвлийн олимпын хороо өнгөрсөн оны долдугаар сарын 31-нээс эхлэн Өвлийн олимп, пара олимпын сүлд буюу логоны зураг төслийг шалгаруулах уралдаан зарлаж олон улсаас нийт 4506 бүтээл хүлээн авсан байна. Гадаад дотоодын мэргэжилтнүүд, БНХАУ-ын олимпийн мэргэжилтнүүдийн сонголтоор Хятадын Төвийн дүрслэх урлагийн сургуулийн дэд профессор Линь Чүний дэвшүүлсэн “Өвлийн мөрөөдөл”, “Нислэг” хэмээх хоёр бүтээлийг 2022 оны өвлийн олимп, пара олимпын сүлд болгон зарлажээ

Олон улсын олимпын хорооны гишүүд Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо өнгөрсөн оны долдугаар сарын 31-нд хуралдаж 2022 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хотоор БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг сонгосон билээ.

Бээжин хотттой Казахстаны хоёр дахь том хот Алматы өрсөлдсөн боловч 40 хүний санал авч, дөрвөн саналын дутуугаар ялагдсан юм. Бээжин хот 2008 оны зуны олимпийг эх орондоо зохион байгуулсан бол 2022 оны өвлийн олимпыг зохион байгуулахаар болсон. Ийнхүү өвөл, зуны олимпыг зохион байгуулсан анхны хот болж түүхэнд тэмдэглэгдэж байгаа аж.

Сонирхуулахад ойрын хугацаанд болох гурван олимп бүгд Ази тивд зохион байгуулагдах юм. Тухайлбал, 2018 оны өвлийн олимп Өмнөд Солонгосын Пянчан хотод болох бол 2020 оны зуны олимп Токио хотод, 2022 оны өвлийн олимп Бээжин хотноо болно.

2022 оны өвлийн олимпийн бэлгэдэл-"Өвлийн мөрөөдөл"

2022 оны өвлийн паралимпийн бэлгэдэл -"Нислэг"


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)