Залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэхээр ажиллаж байна

Б.Нандин-Эрдэнэ


Иргэдэд цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, иргэний цэргийн харилцаа хамтын ажиллагаа,итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор салбарын яамнаас улс орон даяар олон арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн байна.

Тухайлбал, Монгол Улсын “Төрийн далбааны өдөр” болон Монгол Улсын ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн тангараг өргөх ажиллагаанд зориулсан цэргийн ёслолын жагсаал байгаль орчныг цэвэрлэх, хайрлан хамгаалахад дэмжлэг үзүүлэх ажлууд хийсэн байна. Мөн Эх орны сэдэвт дуу, бүжиг, урлагаар дамжуулан эх оронч үзлийг дэлгэрүүлэх ажилд 8590 цэргийн албан хаагч оролцжээ.

Энхийг сахиулагчдын өдрийг угтаж улс орон даяар зохион байгуулсан “Монгол-цэрэг-Дэлхийн цэрэг” сэдэвт сурталчилгааны арга хэмжээнд 9 их, дээд сургууль, 4 коллеж, 8 МСҮТ, 135 ерөнхий боловсролын сургуульд явагдаж 16284 оюутан, сурагч хамрагдаж Зэвсэгт хүчний энхийг дэмжих олон улсын ажиллагааны оролцооны талаар тодорхой ойлголт төсөөлөл мэдээллийг хүргэсэн. Мөн түүнчлэн" Оюутан цэрэг"  хөтөлбөрийг Улаанбаатар хотоос гадна Дорнод, Ховд, Орхон аймгуудад тус тус хэрэгжүүлсэн нийт 900 гаруй оюутан хамрагдлаа.

Үүний үр дүнд залуучуудыг цэрэгт явуулах иргэдийг цэргийн ойлголт ухагдахуунтай болоход тус дөхөм болж эдгээр үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ