Энхийг сахиулах ажиллагаанд 1189 монгол цэрэг оролцож байна

Батлан хамгаалах яамнаас олон улсын болон хоёр талын хамтарсан сургалт дадлага, сургуулилтын талаархи мэдээллийг тодрууллаа.

Олон Улсын Улаан загалмайн нийгэмлэг ,Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, НАТО, АНУ-ын Ази-Номхон далайн бүсийн командлал, ОХУ-ын Сибирын цэргийн тойргийн командлалуудтай хамтарч 10 гаруй сургалт дамжаанд  цэргийн албан хаагчдаа оролцуулжээ.

Сургалтаар зэвсэгт мөргөлдөөний хуулийн сургагч багш, цэргийн сувилагч, хүрээлэн буй орчны шинжээч, НҮБ-ын цэргийн ажиглагч, штабын офицер,нисэх аэродромын аюулгүй байдал, харуул хамгаалалт,нисгэгч зэрэг мэргэжлийн алба хаагчид суралцаж нийт 250 орчим цэргийн албан хаагч мэргэжил ур чадвараа дээшлүүлсэн байна. Манай улсад гадаадын 1600 орчим цэргийн алба хаагч хамтарсан сургуулилтад оролцсон бол дотоодын 2000 орчим цэргийн алан хаагч хамтарсан сургуульд хамрагджээ.

Одоогийн байдлаар Энхийг сахиулах  ажиллагаанд АНУ-ын төвийн командлалын төлөвлөлтийн бүлэгт 3 цэргийн албан хаагч, Афганистанд цэргийн зөвлөхөөр 1 цэргийн албан хаагч, Африкийн орнуудад штабын офицер,ажиглагч офицер, холбогч офицер нийт 33 цэргийн албан хаагч, БНӨСУ,Судан, Афганистанд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа 1151 цэргийн албан хаагч  тус тус ажиллаж байна.  Нийт есөн үйл  ажиллагаанд 1189 цэргийн албан хаагч ажиллаж байна. Сайд Н.Энхболд хэлэхдээ энхийг сахиулах үйл ажиллагаанд манай цэргүүд маш сайн ажиллаж үүргээ сайн биелүүлж ирдэг мөн түүнчлэн өөр улс орнууд санал тавьдаг гэж дурьдлаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)