ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

-Оросууд сонгуульдаа 14.8 тэрбум рубль зарцуулна-

ОХУ-ын Ерөнхнийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Сонгуулийн зардалд зориулан улсаас 14.807 тэрбум рубль төсөвлөжээ. Сонгуулийн Ерөнхий комиссын дарга Элла Памфилова энэ талаар мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, Сонгуулийн Ерөнхий комисс сонгууль зохион байгуулах төлөвлөгөөгөө мөнөөдөр албан ёсоор танилцуулах юм байна. Мөн энэ өдрөөс намууд их хурлаа хуралдуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ албан ёсоор баталгаажуулах юм.  

 

Элла Памфилова. Фото Риа Новости

Одоогийн байдлаар сонгуульд В.Путинаас гадна Коммунист намын дарга Геннадий Зюганов, Либерал Ардчилсан намын дарга Владимир Жириновский, телевизийн хөтлөгч Ксения Собчак, Екатерина Гордон, бизнесмэн Сергей Полонский, Борис Титов нарын зэрэг хүмүүс нэр дэвшихээ илэрхийлээд байгаа юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)