Иргэд Ерөнхий сайдаа Ханхүү, гишүүдээ дампуу хэмээн үнэлэв

МЭК компани ээлжит судалгааны дүнг танилцуулж байна. Сар бүрийн уламжлалт судалгааны хараат бус байх, олон нийтийн төлөөллийн дуу хоолойг хүргэхийн тулд энэхүү судалгааг компани 100 хувь санхүүжүүлдэг бөгөөд аль нэг нам, улстөрч, эрх мэдэлтэй албан тушаалтан зэрэг хувь хүн, хуулийн этгээдийг судалгаанд санхүүжүүлэгчээр татан оролцуулдаггүй юм. 

Судалгааны мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг 750 иргэнээс 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр квотолчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар цуглуулсан.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл компанийн албан ёсны сайт www.mec.mn хуудаснаас үзээрэй.

Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны үнэлгээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын рейтинг тогтвортой байна. Хуулийн бүрэн эрх нь дууссан Ц.Элбэгдоржийн рейтингтэй харьцуулбал хоёр дахин өндөр байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй. Энэ өндөр рейтинг ард түмний асар өндөр “хүлээлт”-ийн илэрхийлэл. Харамсалтай нь Ерөнхийлөгчийн хуулийн хүрээнд түүний хийхийг хүссэн, эс хүссэнээс хамаарч олон “чадах, чадахгүй” хязгаарууд бий. Тиймээс түүний рейтинг цаашид унасаар байх биз. Ямартай ч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс өнөөг хүртэлх дөрвөн сарын хугацаанд Ерөнхийлөгч Х.Баттулга рейтингээ тогтвортой хадгалж чадаж байна. 

УИХ-ын үйл ажиллагааны үнэлгээ

Хууль тогтоох дээд байгууллага “ерөөсөө л муу” дүнтэй байна. УИХ-ыг бүрдүүлж байгаа олонхи нь “дампуу”, сөрөг хүчин нь тэднээс дээрдэх, ялгарах юмгүй байгаагийн илрэл гэж дүгнэхээс өөр яахав. МАН хүчирхэг, илэрхий хүчирхэг олонхи болж чадахгүй байгаагийн учир нь “65”-ын бүлгийг бүрдүүлж байгаа парламентчдын чанар чансаанд байгаа гэж ажиглагч байр сууринаас харсан хэнд ч ойлгомжтой байна. МАН тооны хувьд олонхи болж чадсан ч “жулдаж” байна. Сөрөг хүчний байр суурь “шахаанд орсон, барьцаалуулсан” байдалтай байгааг түвэггүй олж харах олон үйл явдал боллоо. Энд тоочих хэрэггүй байх. Харин онцолж дурдах ёстой үзэгдэл бол “2014 оноос өнөөг хүртэлх хугацаанд тэд ийм байсаар л...” байгаа. Цаашид ч ийм байсаар байх уу? Хэн үр дүнг өөрчилж чадах бэ? Гуравдагч улс төрийн хүчин үгүйлэгдэж байна уу?

Ерөнхий сайдын үйл ажиллагааны үнэлгээ

У.Хүрэлсүх олон нийтийн дунд “цагаан морьтой ханхүү” байсан цаг улирч, үлгэр дуусч байх шиг байна. Түүнийг Ерөнхий сайд болох үеийн цагийн салхи олон нийтэд “одоо л...” гэсэн итгэлийг төрүүлж байсан ч харамсалтай нь шинэ Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ “чадахгүй нь, барахгүй нь” гэсэн хариулт өгчихлөө. Тухайлбал түүнийг Ерөнхий сайдаар сонгох хурлаас зугтсан нөхдүүдийг танхимдаа авч байгааг олон нийт юу гэж ойлгож байгаа бол? “За, У.Хүрэлсүх бусадтайгаа л адилхан юм. Тэр тайзан дээр гарахаасаа өмнө “хөшигний ард” тохироо хийсэн. Ж.Эрдэнэбатын рейтингийг 3,7 байхад тайзнаас түлхэн унагаахдаа тэр олон нийтээс 4,7 гэсэн оноог авч 2014 оноос хойш түүхэнд байгаагүй огцом үсрэлттэй рейтингтэй болсон ч харамсалтай нь ганцхан сарын дотор 3,9 хүртэл уналаа.

Улс төрийн намуудын үйл ажиллагаа

Улстөрийн намуудын үйл ажиллагааны рейтинг УИХ дахь намын бүлгүүдийн үйл ажиллагаа, улстөрчдийн тоглолтоос шууд хамаардаг. Судалгааны дүнгээс харахад Монголын улс төрийн амьдралд голлон тоглогч гол дүрүүд болох МАН, АН хоёр хоёулаа л лидерүүдээсээ доогуур рейтингтэй, хэдхэн улстөрчиддөө чирэгдэж явдаг болоод удаж байна. Жаран чавганцын үлгэрээр уралдаж яваа болохыг судалгаанд оролцогч иргэдийн хариулт харуулж байна.

Иргэдийн дэмжиж буй улстөрийн нам

Тэгээд иргэд хэнд, аль улс төрийн намд итгэх юм бэ? Сонгохоос өөр сонголтгүй сонгуульд орж сонгосоор байх уу? Тэгээд дараа нь сонгосон парламентчидаа “76 хонь, 76 ямаа” гэж нэрлэсээр байх уу. Нэр хоч өгөх нэг хэрэг, түр зуурын даажигнал хийгээд хийрхлээс цааш үр дүнд хүрэхгүй. Энэ тухай олон нийт ийм бодолтой байна. Монголчууд улаан, цэнхэр,улбар шаруудыг дахиж сонгомооргүй байна. Ядаж л тэдний бүрдүүлдэг УИХ-д “салхи” оруулахыг хүсч байна. Хэн байх нь, хэр ухаантай байх нь дараагийн асуудал гэдгийг өмнөх сонгуулийн зарим нэг тойргийн үр дүн харуулсан. Магадгүй дараагийн сонгуулиар иргэн та нам байгуулаад сонгуульдах хэрэгтэй. Гол нь танай нам нээлттэй гишүүнчлэлтэй, гишүүддээ нээлттэй байх нь л нэн чухал болохыг анхаараарай, амжилт.

Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчид

Энэ жагсаалтад “фэнг-шүй” С.Ганбаатар, Ц.Нямдорж нар дөрөө харшуулаад удаж байна. Харин 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш шинэ дүр орж ирсэн нь С.Жавхлан. Цагтаа “нийтийн дууны ХАНХҮҮ” явсан энэ залуу хууччуулын хэлдгээр “нүүрийн буян” ихтэй юм байна. Нийтийн дууны салбарт түүнийг манлайлахад эзэмшсэн мэргэжил, байгалийн өгөгдөл дуу хоолой нь нөлөөлсөн. Мөн чамгүй сайн маркетинг хийдэг байсан болохыг мартаагүй байгаа биз. Түүний эдгээр чадварууд улстөрд ч хэрэг болж байна. Эдгээр чадвар дээр нэмэх нь “нүүрний буян”. Өрөөндөө хэд хоног дээлээ нөмгөн нөмөрч сууснаас өөр улстөрийн үзэгдэлд тоглоогүй улстөрчийн хувьд түүний цуглуулсан оноо бол “гайхамшиг”. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ үсрэнгүй өндөр рейтингийн ард ард түмний асар их хүлээлт буй. Ард олны энэ их хүлээлт, итгэл найдварын зангилаа хэзээ алдарч эхлэх хийгээд, итгэлийн хүлээс тайлагдах хугацаа хэр удаан болохыг түүний рейтингээс бид хамтдаа анхааралтай ажиглах л үлдлээ. Ард олонд “Тийм ч их зүйл битгий хүлээ. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд чадахаасаа чадахгүй зүйл олон” гэж тайлбарлах амаргүй ажил шүү.

Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчид

Энэ жагсаалтад “фэнг-шүй” С.Ганбаатар, Ц.Нямдорж нар дөрөө харшуулаад удаж байна. Харин 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш шинэ дүр орж ирсэн нь С.Жавхлан. Цагтаа “нийтийн дууны ХАНХҮҮ” явсан энэ залуу хууччуулын хэлдгээр “нүүрийн буян” ихтэй юм байна. Нийтийн дууны салбарт түүнийг манлайлахад эзэмшсэн мэргэжил, байгалийн өгөгдөл дуу хоолой нь нөлөөлсөн. Мөн чамгүй сайн маркетинг хийдэг байсан болохыг мартаагүй байгаа биз. Түүний эдгээр чадварууд улстөрд ч хэрэг болж байна. Эдгээр чадвар дээр нэмэх нь “нүүрний буян”. Өрөөндөө хэд хоног дээлээ нөмгөн нөмөрч сууснаас өөр улстөрийн үзэгдэлд тоглоогүй улстөрчийн хувьд түүний цуглуулсан оноо бол “гайхамшиг”. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ үсрэнгүй өндөр рейтингийн ард ард түмний асар их хүлээлт буй. Ард олны энэ их хүлээлт, итгэл найдварын зангилаа хэзээ алдарч эхлэх хийгээд, итгэлийн хүлээс тайлагдах хугацаа хэр удаан болохыг түүний рейтингээс бид хамтдаа анхааралтай ажиглах л үлдлээ. Ард олонд “Тийм ч их зүйл битгий хүлээ. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд чадахаасаа чадахгүй зүйл олон” гэж тайлбарлах амаргүй ажил шүү.

Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрч

Олон хүнд хайрлагддаг шигээ хараагдаж бас чадна гэдэг улстөрчийн чансаа шүү. Монголын парламентчид дунд ийм чансаатай цорын ганц улстөрч бол Ц.Нямдорж. Түүнийг олон нийт дуу нийлүүлж хараадаг ч бас түүнд итгэдэг. Түүнийг л үнэнийг айхгүй хэлж чадна гэж олонхи итгэдэг. Итгэл үнэмшил төрүүлэх түүний чадварын зах зухаас У.Хүрэлсүх суралцаж буй бололтой. Учир нь, тэр давхар жагсаалтад багтжээ. Хууль тогтоох дээд байгууллагыг удирдаж байгаа, хамгийн аядуу зөөлөн хүнийг олон түмэн “муухай” улстөрчдийнхөө жагсаалтын манлайд залжээ. М.Энхболдын багт УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Оюунхорол нар багтжээ. Айлд хоноод явахдаа бүрэн хувцаслаад гарсан тухайгаа Төрийн ордондоо мэдэгдэл хийснээр Д.Гантулга үе үеийн парламентын нялх гишүүдийн зүүдэг “памперс” алдрыг алгасаж “бандааш” тодотголтой болж чадсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Таалагддаггүй улс төрчдийн рейтинг маш таалагдлаа

    0 0 Хариу бичих
  2. Ter taalagdaad baigaa uls torchdiinee. Iim baihad uls yah bolj bainaa.

    0 0 Хариу бичих
  3. Энэ МЭК гэдэг мээкээтэй компани биш ЕТГ гэдэг мээкээтэй газрын гаргасан судалгаа. Санхүүжүүлэгч нь Талх чихэр компани

    0 0 Хариу бичих
  4. Нарантуяа гэж гишүүн яагаад байхгүй байна

    0 0 Хариу бичих
  5. Манай жонхуу батлагын рэнтгээн их дажгүй байна шүү

    0 0 Хариу бичих
  6. aalznii tor shig holbootoi naaduulaas chin ard tumend heregtei zuil uch garahgui

    0 0 Хариу бичих
  7. Яагаад Монголын улс төрөөс М.Энхболдыг хөөж явуулж чаддаггүй байнаа. Энэ хүн чинь хотыг гишгэх газаргүй, амьсгалах агааргүй, төрийг чадамжгүй болгож дампууруулсан хүн шүү дээ.

    1 0 Хариу бичих
  8. Shal hudlaa medeelel tavij bhaa bolioche.Naad malnuud dotroos chin ard tumen taashaagaad bgaa zuil neg alga bnashuudee.

    0 0 Хариу бичих