Австрийн шинэ Засгийн газар Оросын эсрэг хоригийг цуцална

Украины сөргөлдөөний улмаас Европын холбооны авсан Оросын эсрэг хориг арга хэмжээг  цуцлахын төлөө идэвхитэй ажиллахаар Австрийн шинэ Засгийн газрын 2017-2022 оны төлөвлөгөөнд тусгажээ.

“Австри улс Украины сөргөлдөөний улмаас үүссэн хурцадмал байдал, түүнтэй холбоотой хоригийг цуцлахын төлөө  идэвхтэй ажиллах болно” хэмээн баримтад өгүүлжээ.

Зүүн Барууны хооронд  харилцааг сайжруулахад түүхэн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх ёстой гэж улстөрчид хэлж байна.

Аравдугаар сарын 15-нд Австрид Үндэсний зөвлөлийн (парламентын доод танхим) сонгууль явагдсан юм. Түүнд Авсрийн Ардын нам ялсан юм.  Бямба гарагт намын дарга Себастьян Курц ба Австрийн эрх чөлөөний намын (гуравдугаар байр) Хайнц-Кристиан Штрахе хоёр эвслийн Засгийн газар байгуулснаа зарлажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)