Дэлхийн чансааг тэргүүлж 50 000$ хүртэх жүдочид хэн бэ

Олон улсын жүдо бөхийн холбоо оны эцэст жиндээ дэлхийн чансааг тэргүүлсэн шилдэг 14 жүдочид тус бүр 50 мянган ам.долларын шагнал гардуулахаар болсон билээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд ОХУ-ын Санкт Петербург хотод явагдсан “Мастерс” тэмцээнээр энэ жилийн тэмцээн уралдаанууд отголж, жин бүрийн чансааг тэргүүлэх жүдочдын нэрс, өөрөөр хэлбэл, 50 000 ам.долларын эздийн нэрс тодорсон. Өндөр шагналын эзэн болох шилдэг жүдочдыг “Judo Inside” нэрлэжээ. Манай улсаас М.Уранцэцэг, Д.Сумъяа нар урамшууллын хүртэхээр болсон байна. Тэд өнгөрсөн жил мөн чансааг тэргүүлж, 50 000 ам.доллараар шагнуулж байсан юм. 

 60 кг. Наохиса Такато. Япон.

Чансааны оноо нь 5050. Тэрээр бэрлтийн улмаас “Мастерс”-ыг өнжсөн ч арын өрсөлдөгчдөөсөө тасархай тэргүүлж байсан учраас №1 чансаатайгаар оныг үдэх нь тодорхой байсан юм.

66 кг. Хифуми Абэ. Япон.

Чансааны оноо нь 4500. Энэ оны дэлхийн аварга япон залуу Н.такатогийн адилаар “Мастерс”-ыг өнжсөн. Гэхдээ Н.Такатогоос ялгаатай нь, тэрээр Токиогийн их дуулгад түрүүлснийхээ дараа дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн бөгөөд арын өрсөлдөгч Тал Фликкер түүнээс 212 оноогоор л хоцорч байсан юм. израиль эр мастерст сайн барилдсан бол №1 байраа эргүүлж авах боломжтой байсан гэсэн үг. Гэвч түүнийг эхний тойрогт манай ОУХМ Г.Хэрлэн ялж, улмаар түрүүлсэн билээ.  

73 кг. Соичи Хашмото. Япон.

Чансааны оноо нь 5350. Дэлхийн аварга Соичи Хашмото мастерст түрүүлж дэлхийн №1 байраа улам баталгаажуулсан учир нэмэлт шагнал хүртэхээр болж байна. Тэрээр уор чадварын хувьд жингийнхээ өрсөлдөгчдөөс улам тасарч байгаагаа Мастерст хангалттай нотолсон юм.

 81 кг. Хасан Халмурзаев ОХУ.

Тэрээр Мастерст амжилттай барилдаж түрүүлснээр чансааны оноогоо 4650-д хүргэж, Фрэнк де Витийг гүйцэн 50 000 ам.долларын эзнээр тодорлоо.

90 кг. Александр Куколж. Серб.

Серб жүдоч “Мастерс”-т сайн барилдаагүй ч арын өрсөлдөгчөөсөө олон оноо цуглуулсныхаа ачаар 50 000 ам.доллар хүртэх болж байна. Тэрээр жингийнхээ хамгийн шилдэг нь биш ч олон тэмцээнд жигд оролцсоныхоо үр шимийг ийнхүү хүртлээ.

-100 кг. Майкл Коррелл. Голланд.

Гүржийн Варлам Липерталиани Мастерст түрүүлсэн ч Майкл Корреллийг барьж амжсангүй.

+100 кг. Давид Моура. Бразил.

ДАШТ-ий мөнгөн медальт Давид Моура Мастерсаас мөнгөн медаль авснаар байраа баталгаажууллаа. Т.Ринье оролцсон тэмцээн бүртээ түрүүлдэг ч цөөн тэмцээнд орсон учир хордугаарт орлоо.

Эмэгтэй

48 кг. Мөнхбатын Уранцэцэг. Монгол.

МУГТ М.Уранцэцэг Мастерст тааруу барилдаж дөнгөж хүрэл дээр буусан ч №1 чансаагаа хадгалж, 50 000 ам.долларын шагнал хүртэхээр боллоо.

52 кг. Эрика Миранда. Бразил.

ОХУ-ын Наталья Кузютина нутагтаа болсон Мастерст түрүүлж боломжит хамгийн дээд оноог авсан ч Эрика Миранда мөн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн учраас урамшуулал авахаар боллоо.  

  57 кг. Доржсүрэнгийн Сумъяа. Монгол.

Мастерст дөрөв дэх удаагаа түрүүлж дээд амжилт тогтоосон хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа маань жиндээ тасархай тэргүүлж, ямар ч эргэлзээгүйгээр урамшууллын эзэн болж байна.

63 кг. Клариссе Агбегненоу

Дэлхийн чансааг тэргүүлэгч Тина Трстеньяк Мастерсыг өнжсөн. Харин К.Агбененоу оролцож хүрэл авсан учир урамшуулал авах магадлал нь өндөрслөө.

70 кг. Чизүрү Арай. Япон.

Тэрээр Мастерст барилдаагүй ч урамшуулал гардана.

-78 кг. Гуус Стенхуйс. Голланд 

Голландын Гуус Стенхуйс урамшуулал авна.

+78 кг. Ким Ми Жон. БНСУ.

Тэрээр Мастерст түрүүлж 1800 оноо авснаар чансаагаа огцом нэмж, Сара Асахинаг гүйцэн дэлхийн №1 болсон юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Гайхалтай мундаг охидоороо бахархаж огшиж сууна баяр хүргэе

    0 0 Хариу бичих
  2. Та 2 ийгоо чанга тэврэн үнсье.Сумьяа Урнаа .good luck.

    0 0 Хариу бичих
  3. Баяр хүргэе ээ

    0 0 Хариу бичих
  4. Мундаг

    0 0 Хариу бичих
  5. ГАЙХАЛТАЙ БҮСГҮЙЧҮҮД

    1 0 Хариу бичих