Тэтгэмжид хамрагдах эцэг, эхчүүд ямар материал бүрдүүлэх вэ

Eagle.mn


Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд улирал болгон 240 мянган төгрөг олгохоор болсон билээ. Уг тэтгэмжид хамрагдах ээжүүд ямар материал бүрдүүлэх талаар мэдээлэл бэлтгэлээ.

Тэтгэмжид хамрагдах хүсэлтэй эхчүүд:

Оршин суугаа газрынхаа сум хороо, дүүргийн халамжийн ажилтанд өөрийнхөө тэтгэмжид хамрагдах хүсэлт
Орон нутагт оршин суудаг бол засаг даргын тодорхойлолтыг хавсаргана.
Эхнэр болон нөхрийнхөө аль нэг нь нас барсан эсвэл, шүүхээр эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан шийдвэрийг хавсаргах ёстой бөгөөд өөрийн оршин суугаа сум хорооны халамжийн ажилтанд дээрх материалыг өгнө.
Хуулийн хэрэгжилт нь оны эхний өдрөөс хэрэгжих тул 2018 оны эхний сард багтаж материалаа аваачиж өгөх ёстой юм байна. Өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмж улиралд 240 мянгыг олгох учраас эхний улиралд ирэх оны гуравдугаар сараас эхлэн олгож эхэлнэ.

Харин Ихэр хүүхдийн тэтгэмжинд хамрагдах хүсэлтэй бол:

Ихэр хүүхэд тус бүр сая, сая төгрөг авах бөгөөд гурав буюу түүнээс дээш ихэр хүүхдэд хүүхэд тус бүрт гурван сая олгоно. Жишээлбэл хоёр ихэр хүүхэд төрөхөд тухайн айлд хоёр сая төгрөг авах юм. Хэрэв гурван ихэр хүүхэдтэй болбол есөн сая төгрөг авна гэж ойлгож болно. Тэтгэмжид хамрагдах хүсэлтэй эх:
Оршин суугаа газрынхаа сум хороо, дүүргийн халамжийн ажилтанд өөрийнхөө тэтгэмжид хамрагдах хүсэлт,
Орон нутагт оршин суудаг бол засаг даргын тодорхойлолтыг хавсарган бүрдүүлж өгнө. Хуулийн хэрэгжилт нь оны эхний өдрөөс хэрэгжих тул оны дараа материалаа аваачиж өгөх хэрэгтэй аж.
 

0-3 насны хүүхдээ гэртээ асарч буй эхчүүд:

0-3 насны хүүхдээ гэртээ асарч буй эхэд сар болгон 50 мянган төгрөг олгохоор болсон. Уг тэтгэмжийг сар бүрийн 20-нд олгох бөгөөд  тэтгэмжид хамрагдах хүсэлтэй эх:
Оршин суугаа газрынхаа сум хороо, дүүргийн халамжийн ажилтанд өөрийнхөө тэтгэмжид хамрагдах хүсэлт,
Орон нутагт оршин суудаг бол засаг даргын тодорхойлолтыг хавсарган бүрдүүлж өгнө.
Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-т заасны дагуу “хүүхэд асрах чөлөөтэй” гэсэн тушаалын хуулбараа авчирч өгөх хэрэгтэй. 
Хүүхэд нь 0-3 насных байлаа ч ажилдаа орсон ээжүүдэд энэхүү тэтгэмж хамаарахгүй. Харин ажил эрхэлдэггүй эхчүүдийн хувьд тийм зүйл шаардлагагүй. Хуулийн хэрэгжилт нь оны эхний өдрөөс хэрэгжих тул оны дараа материалаа аваачиж өгөх ёстой.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. Sai bnau 0.3 nasni hvvhed olgoj bga tetgemj ygaad ajil hiij bga eejid olgvi gej bid narchine hvrtsehgvi l bolood ajil hiij bga shvvde ogloo 8 tsags oroin 10 tsaghvrtel ajilj hvvhed minii haydaad bga shvv de terig ygaad hargalzaj bolgvi gej

    0 0 Хариу бичих
  2. би нөхөрөөсөө салаад удаж байгаа баталгаагаа салгуулж чадаагүй салсан одоо хаана байгаань мэдэхгүй урид нь шүүхэд өгсөн чинь хаяган дээрээ байдаггүй гээд миний өргөдөл буцсан энэ мөнгөнд орох боломж байгаа болов уу

    0 0 Хариу бичих
  3. Orh ger tolgoilson hvmvvs todorhoi medeelel ogooche nohor ni zaluuda nas baraad 4 johon hvvhdde vldeed hvvhd ni bvgd nas bied hvrsen orhin hvmvvs yah yum

    0 0 Хариу бичих
  4. Oitoi hvvhde gantsara hardag ene urh tolgoilson gj ywhuu? Etseg n nas barsan bwal urh tolgoilson gdgiinmu?

    0 0 Хариу бичих
    • Medeej

      0 0
  5. жишээ нь о-3 насны 2 хүүхэд харж бга ээжид яах вэ 1 нь ой 5 сар тай нөгөө нь 6 сартай

    0 11 Хариу бичих
  6. 2r hvvhtee orh tolgolsn hvn 240awhuu

    0 0 Хариу бичих
  7. Sain bnuu bi hvvhdee haraad ajil hiideggvi gehdee sayhanaas hvvhdee tsetserlegt ogson bas huwiaraa niigmiin daatgal toldog enend hamragdah bolwuu

    0 0 Хариу бичих
  8. Taalagdaj bn

    0 0 Хариу бичих
  9. Ih taalagdlaa ih zvger ym bna nad shig hvvhedee hard suuj bga olon eejvvd bga bh aa

    0 0 Хариу бичих
    • Би 2017, -09-10Tөрсөн одоо аав ээж дүү нартгаа хамт аймдрдаг би ажил хидгүй хүүхтэй хардаг сурсан мэргжил байхгүй надад

      0 0
    • 2005 Онд төрсөн 12- настай ихрүүд тэтгэмжид хамрагдах юмуу хариулж өгөөч оны ялгаа бгаму

      1 1