Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл рүү шууд нислэгтэй болов

С.Сувд


Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл аймгууд руу зорчдог иргэдэд зориулан Иргэний нисэхийн ерөнхий газраас өвлийн туршид шууд нислэг төлөвлөн зохион байгуулж байна. Эдгээр аймаг руу явахад цаг агаарын бэрхшээл, замын нөхцөл байдал хүндрэх, зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэх зэргээр хугацаа их алддаг тул ийнхүү татаастай нислэг үйлдэхээр болжээ. 
Мөн энэ нислэгээр "эрүүл мэндийн шалтгаантай яаралтай түргэн тусламж шаардлагатай болсон иргэдэд тусгай журмаар хөнгөлөлттэй үнээр үйлчлэх ёстой" гэж Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл хэллээ.

Энэ сарын 17-ноос буюу өчигдрөөс эхлэн  "Аеро Монголиа" компани гэхэд Говь-Алтай, Баянхонгор, Мөрөн чиглэлд ням, пүрэв гаригуудад нислэг хийж эхлээд байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)