А.Намуунзул “Азийн супер модель” шалгаруулалтын шилдэг 10-т багтлаа

Х.Батсайхан


Азийн загвар өмсөгчдийн залгамж халааг нээн илрүүлж, дэлхийн төвшинд гаргах зорилго бүхий “Азийн супер модель” шалгаруулалт Сайпан арлын Гарапан сувиллын хотод өнгөрсөн амралтын өдөр болж өнгөрчээ. Австрали, БНХАУ, Хонконг, Энэтхэг, Япон, БНСУ, Малайз, Шинэ Зеланд, Филиппин, ОХУ, Тайвань, Таиланд, Узбекистан зэрэг 27 орны загвар өмсөгчид оролцсон байна. тус шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлж оролцсон Алтэнгэрэлийн Намуунзул шилдэг 10 оролцогчийн нэгээр шалгарсан сайхан амжилт гаргасан байна.

Харин шилдгийн шилдэг, “Азийн супер модель”-иор БНХАУ-ын оролцогч, 20 настай Юэ Хань тодорчээ. Тэргүүн дэд байрт ОХУ-ын Ксения, БНХАУ-ын Су Сици, дэд байрт Энэтхэгийн Мили Сони, БНСУ-ын О Себин, Малайзын Келли Йап нар шаогарчээ.

Шилдэг 10 т манай А.Намуунзулаас гадна Сиену Харви (Австрали), Хенкай Йи (Хонконг), Ван Яньче (Хонконг), Натапарн (Таиланд), Кристина Азизова (АНУ), Сакаи Юка (Япон) , Танигучи Рио (Япон), Амрит Каур (Малайз), Мария (ОХУ) нар орсон байна.   

11 дэх удаагийн шалгаруулалтыг БНХАУ-ын China “Bently Culture Development Co. Ltd” компани, Японы нэр бүхий загварын агентлагуудтай хамтран зохион байгуулсан аж. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

ЭНЭ ТУХАЙ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)