Бодлого бодолтын УАШТ-д Б.Галмандах түрүүллээ

А.Санчир


Дэлхийн шатрын холбооны Бодлого зохиомжийн хүндэт мастер, олон улсын шүүгч, олон улсын хэмжээний мастер, С.Чимэдцэрэн агсны 85 насны ойд зориулсан Бодлого бодолтын 2017 оны УАШТ амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 30 шатарчин оролцсоноос спортын мастер Б.Галмандах түрүүлж, спортын мастер Б.Ариунбүүвэй удаахь байр, фиде мастер Э.Энхнар гутгаар байрт тус тус шалгарчээ.

Бодлого бодолтын тэмцээнийг бодлого бодолтын олон улсын хэмжээний хүндэт мастер Л.Тогоохүү хариуцан зохион байгуулсан байна. Шатрын бодлого сонирхогчдын хүрээг өргөтгөх, олон улсын төвшинд өрсөлдөх бодогчдыг төрүүлэх зорилготой эл тэмцээнийг жил бүр С.Чимэдцэрэн агсны үр хүүхдүүд болон “Цагаадай трейд” ХХК-ийн захирал Ч.Өлзийсайхан ивээн тэтгэдэг уламжлалтай юм байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)