“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Т.Батцэцэг


Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд улирал болгон 240 мянган төгрөг олгохоор болсон билээ. 

Тэтгэмжид хамрагдах хүсэлтэй эхчүүд

Оршин суугаа газрынхаа сум хороо, дүүргийн халамжийн ажилтанд өөрийнхөө тэтгэмжид хамрагдах хүсэлт,
Орон нутагт оршин суудаг бол засаг даргын тодорхойлолтыг хавсарган бүрдүүлж өгнө.
Эхнэр болон нөхрийнхөө аль нэг нь нас барсан эсвэл, шүүхээр эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан шийдвэрийг хавсаргах ёстой бөгөөд өөрийн оршин суугаа сум хорооны халамжийн ажилтанд дээрх материалыг өгнө.

Хуулийн хэрэгжилт ирэх оны эхний өдрөөс хэрэгжих бөгөөд он гарсны дараа материалаа бүрдүүлэх шаардлагатай юм байна. Мөн тэтгэмжийг улиралд нэг удаа олгох бөгөөд эхнийх нь ирэх оны гуравдугаар сараас эхлэн олгож эхэлнэ.

Ихэр хүүхдийн тэтгэмжийг хүүхэд тус бүр сая төгрөг авах бөгөөд гурав буюу түүнээс дээш ихэр хүүхдэд хүүхэд тус бүрт гурван сая олгоно. Жишээлбэл хоёр ихэр хүүхэд төрөхөд тухайн айлд хоёр сая төгрөг авах юм. Хэрэв гурван ихэр хүүхэдтэй болбол есөн сая төгрөг авна. 

Тэтгэмжид хамрагдах хүсэлтэй эх

Оршин суугаа газрынхаа сум хороо, дүүргийн халамжийн ажилтанд өөрийнхөө тэтгэмжид хамрагдах хүсэлт,
Орон нутагт оршин суудаг бол засаг даргын тодорхойлолтыг хавсарган бүрдүүлж өгнө. Хуулийн хэрэгжилт нь оны эхний өдрөөс хэрэгжих тул оны дараа материалаа аваачиж өгөх ёстой юм байна.

0-3 насны хүүхдээ гэртээ асарч буй эхэд сар бүр 50 мянган төгрөг өгөх бөгөөд тэтгэмжийг сар бүрийн 20-нд олгоно. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-т заасны дагуу “хүүхэд асрах чөлөөтэй” гэсэн тушаалын хуулбараа авчирч өгөх хэрэгтэй. Хүүхэд нь 0-3 насных байлаа ч ажилдаа орсон ээжүүдэд энэхүү тэтгэмж хамаарахгүй. Харин ажил эрхэлдэггүй эхчүүдийн хувьд тийм зүйл шаардлагагүй. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. Ажил хийж байгаад амаржсан байгууллага нийгмийн даатгалыг нь толдог бол хамрагдах уу

    0 0 Хариу бичих
  2. Хэзээнээс ямар данс руу нь орох юм бол

    0 0 Хариу бичих
  3. oyutan eej xamragdj bolximv

    0 3 Хариу бичих
  4. 3 хүүхэдтэй хүн л өрх толгойлсон болоод 1юм уу 2 хүүхэдтэй нь өрх толгойлсон биш болчдын байхдаа 1хүүхэдтэйд тэд 2 хүүхэдтэйд тэд 3 хүүхэдтэйд тэд гээд хувиарлаж болоогүй юм байхдаа

    0 6 Хариу бичих
  5. Оюутан байж болхуу

    1 6 Хариу бичих
  6. Ontsgui yumaa. Bolomjgvi bolood huuhdee har nyalhaar ni orhiod ajildas orj bhad ingej yalgaad bhdaa yahav dee. Ter ajildaa ordoggvi huuhnuud chini nuhur ni hangalttai tsalin avaad bolomjtoi bolhooroo orohgvi bgaam shd ee.

    4 10 Хариу бичих
    • хүний түрийвч рүү өнгийх чинь тэнэг байна. хэн нь боломжтой боломжгүй байгааг чи мэддэг юм уу? өвчтэй хүүхдээ асардаг ээж ч байж болно.

      0 0
  7. Hezeens oghn be

    0 0 Хариу бичих
  8. Ap

    0 0 Хариу бичих
  9. Оюутан ээжүүд хамгагдах у

    0 0 Хариу бичих