Япон хөгжиж буй орнуудын эрүүл мэндэд 2,9 тэрбумыг гаргах болно

Ш.Самбуу


Японы  засгийн газар 2,9 тэрбум долдорыг хөгжиж буй орнуудын хүүхдүүдийг халдварт өвчнөөс эмчлэхэд зориулахаар шийдэж байна. Бүх талын эрүүлийг хамгаалахын асуудлаар Токиод нээгдсэн олон улсын бага хурал дээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ тухай мэдэгдлээ.

Олон улсын бага хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага оролцож байна.  Абэгийн хэлснээр, Токиогийн гаргаж байгаа 2,9 тэрбум доллар нь 2023 он гэхэд  эмнэлэгийн даатгалд хамрагчдын тоог нэг тэрбум хүнээр нэмэгдүүлэхэд тус болно гэж үзжээ.

НҮБ нь 2030 он гэхэд  дэлхийн хүн бүр эмнэлэгийн даатгалын үндсэн дээр эрүүл мэндийн системийг ашиглах боломжтой болгохоор ажиллаж байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. танай телевизийн урсдаг зараар Газарчин дээд сургуулийн багш, оюутнууд дадлагатаа гарлаа, нэмэлт элсэлт авч байна гээд дандаа нэг мэдээ байнга гарч байх юм. Ямар учиртай юм бэ, одоо болимоор байна. таны телевизид үүнээс чухал сэдэв, мэдээ алга байна гэж үү

    0 0 Хариу бичих