Трамп америкчуудад шинэ эдийн засгийн гайхамшигийг амлав

Ш.Самбуу


Татварын шинэчлэлийн тухай АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп  ярихдаа АНУ эдийн засгийн шинэ гайхамшгийн  босгон дээр зогсож байна гэлээ. Америкийн лидерийн үгийг Цагаан ордны сайтад нийтэлжээ.

Ерөнхийлөгчийн хэлснээр, Конгресс Зул сарын баяр (12.25) хүртэл түүнд хуулийн төслийг ирүүлэх бөгөөд тэр гарын үсгээ зурах ажээ. Америкчууд хоёрдугаар сараас  татвар буурч орлогоо өсөхийг харах болно гэж тэр амлав.

Трамп мэдэгдсэнээр одоо АНУ-ын эдийн засгийн өсөлт гурван хувьтай байгаа ба  “хэрэв хар салхинууд байгаагүй бол дөрвөн хувь болох байлаа” хэмээжээ.

Трамп албан тушаалаа авсанаас хойших хугацаанд 2,2 сая ажлын байр бий болсон бөгөөд ажилгүйдэл сүүлийн 17 жилийн дотор хамгийн бага хугацаанд байгаа ажээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)