Ж.Батзандан: Б.Хурцыг БНСУ хүлээж авна гэдэгт итгэхгүй байна

Eagle.mn


УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Eagle news” телевизийн зочноор оролцлоо.

-Та ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг эсэргүүцэж байсан. Гэвч түүнийг өнөөдөр УИХ томилчихлоо? 

-Өргөдөл гаргасан хүмүүсийг сонсох санал гаргаж УИХ-ын даргад сарын өмнө өргөн барьсан юм. Сарын хугацаанд Байнгын хороол Б.Хурцтай холбоотой гомдлыг хэлэлцэхээс зугтлаа. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн үйлдлээрээ барьцаанд орсон гишүүд энэ хүнийг Элчин сайдаар явуулж барьцаанаасаа салъя гэж үзэх шиг боллоо. Ийм юм болохыг ер нь мэдэж байсан. Энэ хүн ТЕГ-ын ажилтан байхдаа Франц, Германаас хүн хулгайлж ирсэн тухай Дамирангийн Энхбатын ар гэрийнхний өргөдөл бий. Хамтран ажиллаж байсан хүнээ хэлмэгдүүлж шоронд хийгээд амьдралаар нь тоглосон тухай өргөдөл ирсэн. Мөн олон аж ахжйн нэгжүүдийг дарамталж өмч хөрөнгийг нь булааж авч дээрэмдсэн, хилс хэргээр ял эдлүүлсэн гомдлууд ирсэн. АТГ-ын дэд дарга, ТЕГ-ын дарга байхдаа олон удаа гүйцэтгэх ажиллагаа явуулж тагнаж, чагнах зэргээр иргэдийн халдашгүй эрхэнд халдсан гэдэг гомдлууд УИХ-ын өмнө байна. Энэ бүхнийг ярих ёстой гэдэг үүднээс Б.Хурц гэдэг хүний томилгоотой холбоотойгоор нээлттэй сонсгол хийлээ. Нээлттэй сонсгол хийж байх хойгуур УИХ хаалттай хуралдаад Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилчихлоо. Түүнийг дэмжиж саналаа өгсөн 26 гишүүний нэрийг харсан. Барьцаалагдсан хүмүүс байна лээ. Монголын төр ингэтлээ ялзарсан байна.

-Б.Хурцын асуудлыг хаалттай хэлэлцэхээр болсныг та хэзээ мэдсэн бэ?

-Өнөө өглөө энэ асуудал УИХ-аар хэлэлцэх асуудлын дараалалд байгаагүй. УИХ-ын олон гишүүн нээлттэй сонсгол хийхээр гарах хооронд хэлэлцсэн. О.Баасанхүү гишүүн хаалттай хуралдах горимын санал гаргаад хэлэлцсэн байна. Б.Хурцыг БНСУ-ын тал хүлээж авна гэдэгт итгэхгүй байна. БНСУ бол Европийн холбоотой харилцаа сайтай ардчилсан орон. Энэ улсыг доромжилж байгаа юм шиг гэмт хэрэгтнээ Элчин сайдаар томилж болохгүй. Монголын дипломат ёсыг ингэж бузарлах ямар шаардлага байгаа юм бэ.

-Та УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ТЕГ-ын гүйцэтгэх ажилтан гэсэн. Яагаад ингэж хэлж байгаа юм бэ?

-О.Баасанхүүгийн үйлдэл бүхэн ингэж дүгнэхэд хүргэж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувигй ард түмэнд өгөх ёстой гэсэн шийдвэр гарч байхад Эрдэнэтээс сонгогдсон О.Баасанхүү эсрэг кноп дарж байх жишээтэй. Б.Хурцтай холбоотой олон гомдол ирчихээд байхад Өргөдлийн байнгын хорооны дарга байсан атлаа хэлэлцэхгүй гээд гүйж байх жишээтэй. Н.Энхбаяр гэдэг хүний хүчээр УИХ-д орж ирчихээд одоо тэр хүнээс намыг нь булааж авч байх жишээтэй.

-Таны зохион байгуулсан хэлэлцүүлэгтэй чинь зэрэгцүүлээд Б.Хурцыг Элчин сайдаар томилсон. Та хэлэлцэж эхэлж байгааг нь мэдсэн үү?

-Хэлэлцүүлэг хийж байх үед хаалттай хуралдаад хэлэлцэж эхэлсэн тухай хүмүүс хэлсэн. Биднийг төлөөлөөд А.Сүхбат гишүүн чуулганы танхимд ороод “Нээлттэй хэлэлцүүлэг хийж байна. Тэнд УИХ-ын 10 гаруй гишүүн сууж байна. Тиймээс хойшлуулаач” гэж хэлсэн. Гэвч чоно борооноор гэдэг шиг хэлэлцээд шууд томилчихлоо. Элчин сайд томилох асуудлыг нээлттэй хэлэлцдэг байсан. БНСУ-д байгаа 30 мянган хүний эрх ашгийг хамгаалуулах гэж Элчин сайд томилох асуудал ярьж байгаа. Гэтэл юуг нь нуугаад байгаа юм бэ. 30 мянган иргэнээ хамгаалуулахын тулд нэг хүнийг томилж байгаа асуудал хаалттай байх шаардлагагүй.

О.Баасанхүү гишүүн яагаад хаалттай горимоор хуралдах санал гаргасан юм бол. Та асуусан уу?

-О.Баасанхүү гишүүн бол хуулиа мэддэггүй хуульч хүн. Юу ч ярьж мэднэ. Энэ хүн бол Б.Хурцын машины хонины хонхорт явдаг хүн. Ийм л хүн өнөөдөр Монголын парламентын түүхэнд байгаагүй буруу шийдвэр гаргалаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Халаглаад байх юу байнаа?! Одоо еронхийлогч томилохгvй байхад л асуудал шийдэгдэнэ ш дээ! Сайн мэрэгжилтэн хаана ч, хэзээч хэрэгтэй байдаг болохоор Сеул юу гэж татгалзах юм бэ?!

    0 0 Хариу бичих
  2. МАН сөнөж байвал таарна. Монголын ард үзэн ядаж байна

    0 0 Хариу бичих
  3. МУУ ХУЖАА НАРЫН ГАР ХӨЛ БОЛЖ ИРСЭН БАТЗАНДАН НОВШ УРДАХ АЖЛАА ХИЙ. БИТГИЙ ЭНЭ ТЭНДГҮЙ ЧАДАХГҮЙ ЮМ БАЙЖ ХУЦАЖ БАЙ. НЯМДОРЖ ШИГ МӨНГӨНТЭЙ ХҮМҮҮСИЙГ ЯЛААС МУЛТАЛДАГ VIP ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ БОЛОО ЮУ. ЗОРИГИЙН ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧ НАР ЭНЭ ЭРГҮЙ ПИЗДАД ХЭДЭН ТӨГРӨГ ӨГСӨН БОЛ ДОО

    0 0 Хариу бичих
  4. Баттулга голог Баасан хуу пздаа нар л хаалтай горимд оруулж томиллоо ш дээ. Хуурнууд юм аа

    0 0 Хариу бичих
  5. zorigiig alsan aluurchid odoo hvrtel baina bh bhda turiin deed alban tushaaltnuud bna hereg ni ilerchih vii gehees aij bugsuu uhatsgaaj bna ard tvmen mini negdetsgeey uih tagnuul gged ylzarsan mungu idegsediig buulgaj avahgvi bol davarlaa

    0 0 Хариу бичих
  6. УИХ Чадамжгүйгээ харуулж Ерөнхийлөгч Баттулга өөрий нь Дэмжиж байсан Сонгогчидынхоо Итгэлийг алдаж Хурц Монгол түмний нэг том Дайсанаар тодорлоо Хурц Солонгост байгаа Монголчуудын Эсэргүүцэлтэй тулгарч л таараа

    1 1 Хариу бичих
  7. Нөгөө огчорсон Ерөнхийлөгчөө хэмлэж байгаа харахад ч Солонгос ч хэцүү улс даа. Уг манайханыг бодвол жаахан л алдаа гаргасныг ёстой хэцүүдүүлсэн дээ. Лав л Хурцаас нэг их айхгүй байх.

    0 0 Хариу бичих
  8. Баттулгыг үнэн сэтгэлээсээ дэмжиж байлаа. Гэтэл дэндүү харамсмаар буруу сонголт хийснээ ойлгож бухимдаж байна. Арай ч дээ. Хурцтай ямар ч байдлаар холбогдож болно л доо. Худалдаа хөгжилийн банк, нөгөө сахал Эрдэнэбилэг, цагийн сайнд үй зайгүй байсан хулгайч, худалч Элбэгдорж , бас өөрийнх нь хийсэн төмөр замын булхай луйвар , түүнээсээ болоод Хурцад өмнө нь дарамтлуулж шалгуулж сандарч байсан энэ тэр гээд олон асуудал байсан биз. Гэхдээ МОНГОЛ ЯЛНА гэж амлаж байж ард түмнээсээ сонгогдсон ерөнхийлөгч байж шударгаар асуудлыг нь шалгуулж шийдвэрлэсэний дараа томилгоогоо оруулж ирэхгүй яав даа. Эрхэм ерөнхийлөгч маань Хурцад төмсөгөө базуулсан биш бараг халаасанд нь хийчихсэн юм биш үү. Өнөөх нь мань ерөнхийлөгчийн төмсөгийг кармаандаа хийчихээд хааяа нэг чимхэж үзээд хагас инээгээд явдагийн биш үү. Новшийн сөөнгө гацаа байжээ БАТТУЛГА.

    1 0 Хариу бичих
  9. Ж.Батзандан Нямдоржоос хэдийг авсийн Дамирангийн Энхбатын хэргийн захиалагч Нямдорж гэдгийг Ж.Батзандан маш сайн мэдэж бгаа

    0 0 Хариу бичих