Болор цомын тэргүүн шүлэг: "ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ"

Я.Баяраа


"Болор цом" яруу найргийн наадмын энэ жилийн тэргүүн байранд шалгарсан, яруу найрагч М.Отгонбаярын сүүлийн даваанд уншсан шүлгийг хүргэж байна. 

ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ

Ижийдээ нас гуйлаа

Зэрлэг улаан сарнаас

Зэлүүд сансрын од бүхнээс

Зэрэглээ бүжсэн хаврын цэнхэр өдрүүдээс

Зэлмэ, Сүбээдэй дээдсийн алтан сүнснээс

Шид идийн орчлонгийн нүд чихгүй бурхнаас

Шилийн уулын чимэг  Алиа хонгор эзнээс

Шийтгэл нүглийг минь дэнслэх  Эрлэг номун хаанаас

Шимийн архинд дуртай малчин айлын онгоноос

Хөхрөгчийн зулайд эрхлэх хөхөл цагаан үүлнээс

Хөл нүцгэн туучиж өссөн дуучин ялдам горхиноос

Хүсээгүй үедээ гамгүй тараасан залуу насныхаа алдаанаас

Хүссэн цагтаа жаргаж явсан зугаа цэнгэлт мөчүүдээс

Ижийдээ нас гуйлаа

Ижийдээ би нас гуйлаа

Амар мэнд эрэх энгийн сайхан ерөөлнөөс

Алтан дэлхийг хайрлах энгүүн сайхан сэтгэлтнээс

Уйлсан нулимсны дусал, дуулсан дууныхаа нугалаанаас

Уйтгарлан гуниглагч хүмүний зүрхний цохилт бүрээс

Амраглан дурлагч гоо уулнаасаа

Рашаанд усанд нь амьдрагч хөх хулганаас

Өвгөдийг минь тавьсан үрчлээт хүрэн энгэрээс

Өнөөдрийг надад өгсөн тэнгэрт буй эцгээсээ

Ижийдээ нас гуйлаа

Яруу найрагч М.Отгонбаяр ээжийн хамт

Ижийдээ би нас гуйлаа

Хөгшин ижийдээ уйлан хайлан нас гуйлаа чиг

Хөлөрсөн зоос шиг харанхуй орчлонгийн юм бүхэн таг дуугуй

Хөөгдсөн гөрөөс шиг цаг хугацаа улам улмаар хурдлан довтолж

Хөвүүн насны минь гэнэн нүд сэтгэл дотроос дуугүй ширтнэм

Сайхан залуу ээждээ эрхэлж өссөн тэр л нас минь

Сансарын орон зайн юм бүхэнд үлдсэн байнам

Ижий таны минь ургуулсан энэ бие сэтгэл

Элээж дуусгаж чадахгүй ч байж мэдэх сүнс минь

Таны амлуулсан сүү мөр бүхэнд нь шингэсэн шүлэг минь үлдвэл

Та минь хүүтэйгээ цуг энэ ертөнцөд үүрд байх нь дээ ээж ээ

Дуугүй эрх хонгор тэр л насны минь аз жаргал

Дурсамжийн цэцэрлэгт бороо оруулсан уянгийн бодол болон үлдэх нь байна

Таны зааж өгсөн яруухан дуунууд, хүүгээ хайрладаг эх хэл тань

Тархи болоод зүрхэнд минь гэрэлтсээр л байна ээж минь,

Хувь тавилангийн болор эрхийг хутгаар огтолж болохгүй ч

Хувилгаан хөх тэнгэрийг хүний хүү эрхшээхгүй ч

Ганцаар ирсэн орчлонгоос гараад явчихаж болдоггүй ч

Газрын гаваар орсон ч нэр минь, үр минь үлдэх орчлон гэвчиг

Ижийд минь нас хайрлаач

Ирэх жилүүдийн миний аз жаргалыг оронд нь аваач

Зэрлэг улаан сарны дуугүй хаакираанд чихээ таглан суугаад

Зэлүүд ууланд цор ганцаар сууж ижийдээ нас гуйнам би... 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (31)

  1. Сэтгэлээс урсах яруу тансаг үг, мөр болгон нь сайхан аялгуу адил зүрхэнд, сэтгэлд хүрэх юм. Найрагч ахын минь зүрхэнээс урсах гол уянгатай байж улам их бориглох болтугай. амжилт хүсье таньд

    2 0 Хариу бичих
  2. Шимийн архинд дуртай малчин айлын онгоноос. ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? Амраглан дурлагч гоо уулнаасаа ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? Рашаанд усанд ГЭЖ БОЛХИ ҮГ нь амьдрагч хөх хулганаас Өвгөдийг минь тавьсан ГЭЖ БОЛХИ ҮГ үрчлээт хүрэн энгэрээс гэх мэт мөр бүр нь асуулт болсон маруухан шүлэг байна.

    0 0 Хариу бичих
    • CHI UURUU YUGJ SHAAH BSIIN

      0 0
    • CHI UURUU YUGJ SHAAH BSIIN

      0 0
    • CHI UURUU YUGJ SHAAH BSIIN

      0 0
    • CHI UURUU YUGJ SHAAH BSIIN

      0 0
    • CHI UURUU YUGJ SHAAH BSIIN

      0 0
    • CHI UURUU YUGJ SHAAH BSIIN

      0 0
    • CHI UURUU YUGJ SHAAH BSIIN

      0 0
  3. Мундаг юм гайхамшигтай байна Дүүдээ амжилт хүсье. Хүний хорвоод ээжээс илүү үнэтэй зүйл үгүй амьдад нь дандаа хайрлаж баярлуулж байгаа ёстой юм даа

    0 0 Хариу бичих
  4. Myndag huu baina. Eejtei hun buriin setegliin ytsiig hundsun saihan shuleg biljee. Amjilt...

    1 0 Хариу бичих
  5. Заавал нэр нь дуулдаж сонсогдож байсан хүн түрүүлэх ёстой юм уу? Юмыг заавал хараар буддаг, сүүдрээр үүрээ засцан новшнууд байх юмаа. Тайз нь дээр нь өөрөө гарвал нэр хүндтэй нь авдаг юм байна гэж хуцна даа!!!

    2 0 Хариу бичих
  6. bolor tsom en terd bol oroh hvsel bhgv gehdee bi en hvniig tanihgv l yum bn heden jiliin daraa mongoor awna l d ugaasaa

    0 0 Хариу бичих
  7. Bayr hvrgie! Ehtei xvn bvriin sanaad bdag ch uhaan zarj, uayngin aystai setgel.zvrhneesee gargaj bvhnii setgeliig omogshuulj saihan shvleg bichsen ayruu naiggarch hvvd amjilt hvsie!

    0 0 Хариу бичих
  8. Мөнгөтэй хүмүүс гэнэт гарч ирээд бүх зүйлсийг мөнгөөр худалдаж авдаг болжээ. Ийм яруу найрагчийг сонсоогүй юм байна.

    0 1 Хариу бичих
    • Сонссон яруу найрагчийнхаа нэрийг бич дээ. харая

      0 0
  9. Huugiin huvid gaihamshigtai saihan bichjee bayr hurge shulegchiin huvid uran yruu tansag heregluur busdaas ylgarah uvurmots gots sanaa .... chuhaldaa

    0 0 Хариу бичих
  10. shan shuleg bna bid chini umiig unener densleed helj chadahgui dandaa doosh ni hiij buruu talaas ni harj yabah umdaa ene gen hezee oorchlogdgiin boldoo

    0 0 Хариу бичих
  11. Poo yanziin ih goyo yumaa

    0 0 Хариу бичих
  12. Saihan shuleg baina. Urlagiin Yanjinlham burhan taniig iveeh boltugai.

    0 0 Хариу бичих
  13. Mash goe shvleg bn amjilt husie tand

    0 0 Хариу бичих
  14. Таах уу Я Баяраа.

    0 0 Хариу бичих
  15. Aas. Ees oos ... Tusgaar togtnol chamaig tunhaglan zarlanam ... Gedegtei adilkhan sonsogdood baih um

    0 0 Хариу бичих
  16. Юу юм бэ

    0 0 Хариу бичих
  17. Bolor tsomoos oligtoi shuleg garahaa bailaa. Arvan jiliin huuhed shigl yum bichsen bna shdee. Arai l yumaa

    0 0 Хариу бичих
    • Saihan shuleg bn un bolohgui bn chi tiim sain um bol uuruu orood tsom avaldaa hun shuumjleheesee umnu uuriinhuu tolgoig ajiluul okay

      2 0
  18. Дүү минь үнэхээр сайхан шүлэг бичсэн байна.Ээж нь буюу нямаа эгч минь тэнгэрээс хүүгээ хараад баярлаж байгаа байхаа.дүүдээ улам их амжилт амьдралд нь аз жаргал хүсьё.

    0 0 Хариу бичих
  19. Нямхишигийн шүлэг илүү тунгалаг, илүү заяамал, болор цомын тайзны улаан шугам давж сэтгэл зүрхийг тэлсэн, илүү тод гэрэлд аваачсан шүлэг бна билээ. Нямхишигийн энэ шүлгээс илүү бичихгүй бол Болох цомд ороод ч яахав, ном гаргаад ч яахав гэсэн шигээ сэтгэл баахан алдрав. Санаагаар болдогсон бол яруу найрагчид ямагт тэлж, өнөөдрийн Нямхишиг мэт болж, маргааш Нямхишигээс давж явдаг бол мөн лут аа. Мөрөөдөл юм даа.

    3 3 Хариу бичих
  20. goe bichjee

    0 0 Хариу бичих
  21. Unshij yavj bgaad genet l medreed uilchihlaa.bayr hurgie!

    2 0 Хариу бичих
    • Unheer shan shuleg boljee bolor tsomiin ezen bolsond bayr hurgie.

      0 0

ЭНЭ ТУХАЙ