Болор цомын эзнээр М.Отгонбаяр тодорлоо

Я.Баяраа


Жил бүр болдог яруу найргийн "Болор цом" наадам өнөөдөр Говь-Алтай аймагт бож өндөрлөлөө. МЗЭ-ээс МҮОНТВ-тэй хамтран 35 жилийн турш зохион байгуулж ирсэн "Болор цом" наадмын энэ жилийн тэргүүн байр, Эгшиглэнт эх Янжинлхамын хишигт найрагчаар Мөнгөнхүүгийн Отгонбаяр шалгарчээ.

М.Отгонбаяр нь “Нил гийх үүр”, “Гоц улаан сар”, “Сураггүй хаврыг хүлээхүй”, “Амраглан гуниглан”номууд хэвлүүлж байсан яруу найрагч юм.  Түүний шүлгийг нэрт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн, “Өнөө цагийн яруу найрагчид өөртэйгөө яах аргагүй адилхан, бусадтайгаа адилгүй шүлэг бичээсэй гэж тэсгэлгүй хүлээдэг. Хүлээсэн хүмүүсийн нэг нь Мөнгөнхүүгийн Отгонбаяр юм аа гэж номыг нь уншаад бодсоноо нуух юун” хэмээн үнэлсэн нь бий.

Болор цом наадмын дэд байранд яруу найрагч Хандхүүгийн Нямхишиг, гуравдугаар байранд Оюуны Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байранд Бямбацогтын Ганхүрэл, тавдугаар байранд Дамбын Одгэрэл нар шалгарчээ.

Зураг дээр: Болор цомын эзэн М.Отгонбаяр, дэд байранд шалгарсан Х.Нямхишиг нар

Монголын их соён гэгээрүүлэгч, зохиолч Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн хүрээнд төрсөн нутагт нь зохион байгуулагдсан Болор цом наадам энэ жил оролцогчдын хувьд ч, шагнал хүртсэн яруу найрагчдын хувьд ч 2000 оноос хойш уран зохиолын хүрээнд орж ирсэн залуус байснаараа онцлог байв.

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Зохиолчид гэхээр л үс ноос сахал самбаандаа баригдсан хүмүүс байхын, хэлбэр хөөхөөс чанар зүгээр юмсан

    0 0 Хариу бичих
  2. Nutagt ni ochiod suraggui gariig turuuluulchihjdee. Utagaa aldsan sogtuu tsom

    0 0 Хариу бичих
  3. Болор цомыг "хэн их ноостой вэ?" Гэдэг тэмцээн болгоё!

    0 1 Хариу бичих
  4. Х.Нямхишиг гэж тунарсан сайхан найрагч зохих хүндлэлээ хүлээжээ.

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ