2017 оны шилдэг хүмүүнлэг үйлстэнгүүд тодорлоо

Б.Нандин-Эрдэнэ


Монголын улаан загалмайн нийгэмлэг гамшгийн менежмент, нийгмийн халамж, эрүүл мэнд гэсэн чиглэлүүдээр төрөл бүрийн тусламжийн хөтөлбөр боловсруулан ажиллахаас гадна хүүхэд залуучуудын хөгжилд зориулсан олон талт арга хэмжээ, хөдөлгөөн зохион байгуулдаг ажээ. Онцгой байдлын ерөнхий газар, Цус сэлбэлт үндэсний төв, TV5 телевиз МҮОНТ, Хаан банк, "Энэрэл" эмнэлэг, Кувейт улсын засгийн газар, Гуравдугаар эмнэлэг, УБТЗ, "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал, "Sky hyper market"  байгууллагууд нь энэ оны шилдэг хүмүүнлэг үйлстэн шагналаар шагнагдлаа. Дашрамд дурдахад Кувейт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 660 сая төгрөгийн өртөг бүхий 35 өрхийн орон сууц бариулан хүлээлгэн өгсөн байна.

Нийгмийн халамжийн хүрээнд эзмэг бүлгийн 73515 хүнд халамж үйлчилгээ хүргэж,18592 нян ядуу болон баг орлогтой өрхийн амьжиргаанд дэмжлэг үзүүлжээ.

Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн орон гэргүй иргэдийн дунд сүрьеэгийн илрүүлэг, эмчилгээ хяналтын ажил зохион байгуулж 23 удаагийн үзлэгт 2500 гаруй хүнийг хамруулан 55 идэвхитэй тохиолдол илрүүлэн 16 хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээ хийлгэсэн байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)