“Шилдэг хэсгийн төлөөлөгч” уралдаанд Б.Бат-Отгон түрүүллээ

Eagle.mn


Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсээс нэг, хоёрдугаар шатны шалгуурыг амжилттай давж шалгарсан 14 аймгийн 14 хэсгийн төлөөлөгч оролцож эсээ бичих, гадаад хэл, хууль, эрх зүйн мэдлэг, цагдаагийн байгууллагын мэдээллийн цахим сан болон компьютерийн хэрэглээний програм хангамж ашиглах чадвар, логик сэтгэлээ IQ чадвараараа өрсөлдсөн “Шилдэг хэсгийн төлөөлөгч” анхдугаар уралдаан болж өнгөрлөө.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит, цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах “Шилдэг хэсгийн төлөөлөгч” улсын анхдугаар уралдаанд Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Баяндун сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Бат-Отгон тэргүүн байр эзэлж, “УАЗ-469” маркийн автомашинаар шагнуулсан аж.

Уралдааны дэд байрт Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Дөлгөөн, гутгаар байрт Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Халиун сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Т.Пүрэвбаяр нар шалгарч мотоцикль, иж бүрэн компьютерийг гардан авлаа.

Энэхүү уралдаанд. Мөн бие бялдрын бэлтгэлжилт болон тээврийн хэрэгсэл жолоодох, мал зүслэх, шүдлэх, им тамга нэрлэх зэрэг хэсгийн төлөөлөгчийн мэдлэг, ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шалгасан төрлүүдээр өрсөлдүүлэн шилдэг хэсгийн төлөөлөгчийг тодруулсан байна. 

Цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн төлөөлөгчийг шалгаруулах, тэдний мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнг дээшлүүлэх, албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлж, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх арга тактикийг сайжруулах зорилгоор зохион байгуулж буй энэхүү уралдаан цаашид уламжлал болон жил бүр зохион байгуулах аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)