Хөгжлийн банкинд гүйцэтгэлийн аудит хийнэ

Х.Дэлгэрэх


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 11/9920, Төсвийн байнгын хорооны 9/10647 дугаар албан бичгээр аудит хийлгэх хүсэлт ирүүлсний дагуу Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд гүйцэтгэлийн аудит хийх болсон бөгөөд гүйцэтгэлийн аудитын ажлыг нээлээ.

Үндэсний аудитын газраас тус банкинд бусад арилжааны банкнуудтай ижил олон улсын аудитын байгууллага санхүүгийн аудит хийдэг бөгөөд гүйцэтгэлийн аудитыг хамгийн сүүлд 2014 онд хийсэн байна.

Гүйцэтгэлийн аудитын шалгалтыг хоёр сарын хугацаанд хийх бөгөөд шалгалтын дүн 2018 оны хоёрдугаар сард дүнг нь танилцуулах аж.

Тус банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд:

-Банкны дотоод үйл ажиллагаа үндсэн зорилго чиглэлийн дагуу үр нөлөөтэй зохион байгуулагдсан эсэх

-татан төвлөрүүлсэн хөрөнгийг үр ашигтай, эрсдэлгүй удирдаж байгаа эсэх,

-Зээл олголтын үйл ажиллагаа үр дүнтэй, хууль, журмын дагуу явагдаж байгаа эсэх,

-Банкны үйл ажиллагаанд хяналтын үр нөлөөтэй тогтолцоо үйлчилж байгаа эсэх зэрэг чиглэлээр гүйцэтгэлийн аудит хийх аж.

 “Хөгжлийн банк” өнгөрсөн зургаан жилийн хугацаанд зургаан их наяд төгрөгийн зээл олгосон бөгөөд үүнээс улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 3.2 их наяд төгрөг, арилжааны банк”уудаар дамжуулсан 1.1 их наяд төгрөг, “Хөгжлийн банк”-ны шууд санхүүжүүлсэн 1.8 их наяд төгрөгийн зээлийг тус тус олгожээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Гүйцэтгэлийн аудит хийнэ гэж бас яадгийн. Босоо Ганбаад 50 сая вон атгуулаад бичлэг хийснийг гүйцэтгэх ажиллагаа гээд байгаа юм биш үү.

    0 0 Хариу бичих