Ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийн хувийг тооцож гаргажээ

Т.Батцэцэг


Дэлхийн улс орнууд 65-аас дээш насны хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн түвшингийн ялгааг судалжээ. Судалгааны дүнд Ази тивд 65-аас дээш насны хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтээр Индонезид 65-69 насны иргэдийн 50.6 хувь, Өмнөд Солонгост 45 хувь, Японд 42.8 хувьтай гарчээ.

Харин Европын зарим орнууд, тухайлбал Шинэ Зеландад тэтгэвэрт гарах насыг тусгайлан зааж өгөөгүй байдаг учраас 65-69 насны хүмүүсийн 42.6 хувь нь ажлаа үргэлжлүүлэн хийсээр байдаг аж. Австралид энэ үзүүлэлт 25.9, АНУ-д 31 хувьтай байна. Тэтгэвэрт гарах насыг засгийн газраас гаргах шийдвэр анх Европ тивд гарчээ. Их Британид 65-69 насныхны хөдөлмөр эрхлэлт 21 хувьтай байгаа бол Франц, Испанид энэ үзүүлэлт 5.3 -6.1 хувь байгаа нь хамгийн бага үзүүлэлт болж байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Тэтгэврийн насны монгол хүмүүс ажилгүй байдаг гэсэн үү эсвэл хуйгаар нь хөөчихдөг юм уу.

    0 0 Хариу бичих