Хиймэл хүн сансарт нисгэж туршив

Өнгөрөгч мягмар гарагт Blue Origin компани дэлхийд анх удаа “Mannequin Skywalker” гэж нэрлэсэн хиймэл хүнийг сансарт нисгэж, буцаан эх дэлхийдээ амжилттай газардууллаа. Амазоныг үүсгэн байгуулагч Жефф Безосын байгуулсан Blue Origin компани өөрсдийн бүтээсэн New Shepard хөлөгт суулгасан хиймэл хүн агаар мандлаас гарч, нам орбитод хүрээд буцжээ. Хиймэл хүнээр хийсэн уг туршилтын үр дүн ирээдүйд хүн төрөлхтөн сансар огторгуйн захад хүрч, жингүйдлийг мэдрэх боломжийг нээж өгөх юм. Жефф Безос “Mannequin Skywalker” туршилтын дараа хувийн твиттер хуудсандаа хиймэл хүний 11 минутын аялалын дүрс бичлэгийг нийтэлсэн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)