АНУ интернэтийн тэгш эрхгүй боллоо

Өнгөрсөн шөнө Америкийн Харилцаа холбооны хороо интернетийн тэгш эрхийг устгахаас сэргийлж байсан зарлигийг хүчингүй болголоо. Ингэснээр хувийн компаниудад интернетийг удирдах боломж нээж өгсөн хэрэг боллоо. Өмнө нь хэрэглэгчид зөвхөн дата хэрэглээндээ мөнгө төлдөг, тодорхой хурднаас сонгодог байсан бол одоо аль сайт ямар хурдаар ажиллах, хэрэглэгч түүнийг нь ямар хурдаар авахыг интернетийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд шийддэг болно гэсэн үг юм. Үүгээр ч зогсохгүй хэрэглэгчийн хийж байгаа үйлдэл нэг бүрийг хянах болж байгаа аж. Хоёр жилийн өмнөөс уг асуудал хөндөгдөхөд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Харилцаа холбооны хорооноос интернетийн тэгш эрхийг үгүй хийх ямар нэгэн заалт оруулах эрхгүй болгох зарлиг гаргаж байлаа. Ерөнхийлөгчийн гаргасан энэхүү зарлигийг хүчингүй болгож, шинэ журам баталлаа. Шинэ журмын дагуу интернетийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд хүссэн бүхнээ хийж, дата урсгалын хурдыг удаашруулж, хааж, нээхийн зэрэгцээ  зөвхөн олон нийтэд энэ бүхнийг нээлттэй мэдээлэх үүрэг хүлээх юм. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)