ФОТО: Дэлхийн гоо үзэсгэлэн гэрэл зурагт

National Geographic сэтгүүл жил тутам оны шилдэг зургуудыг шалгаруулдаг. Өнгөрч буй онд сэтгүүлийн редакци хоёр сая гаруй гэрэл зураг хүлээн аваад тэднээс 57 гайхалтай зургуудыг сонгон шалгаруулсан байна.

Борнео арал

Орангутан сармагчин матараар буцалж байгаа голыг гатлахаар шийджээ. Энэ ховордсон хүн төрөлт оршин тогтнох хүндхэн орчинд амьдарч байна.

Австрали

Португалийн хөлөгхөн (Physalia physalis) гэдэг амьтан эрэгт ойртож яваа нь. Далайн энэ сээр нуруугүй амьтны хор хүнд аюултай.

Хятад

Хятадын баруун хойд зүгийн Душаньзы хавцлын эрдэс бодист гадрагаас нарны туяа ойжээ.

Япон

Японы макака бич (Macaca fuscata) халуун рашаанд орон цэвэрлэгээний иллэгт оржээ.

АНУ

Аризон мужийн Гранд-Каньон үндэсний дархан газар бууж буй аянга.

Унгар

Хоёр саарал өрөвтас асуудлаа шийдэж байгааг цагаан сүүлт бүргэд ажиглан харж байгаа нь.

Фарерын арлууд, Дани

Фарерын арлын хойд хэсгийн Кальсой арал дахь гэрэлт цамхгийн ойролцоо нар жаргах үеийн солонго. Уг арлын оршин суугч 96 хүн л энэ үзэсгэлэнг хардаг.

Хавайн арлууд, АНУ

Хавай дахь Калапана гэх үндэсний дархан газрын галт уул дэлбэрч байгаа нь. Энэ галт уул өмнө нь 1990 онд дэлбэрэхдээ Калапана гэх тосгоныг бүрэн устгасан байжээ.

АНУ

Strix nebulosa гэх сар шувуу Нью-Гемпширийн тариан талбайд хулгана авлаж байгаа нь.

Австрали

Сиднейн эргийн ойролцоох хадан  цохионы усанд далайнтүрлэгтэй тэмцэлдэж байгаа зоригтой хүн.

Мексик

Юкатаны хойгт дэгдээхэй нараа хооллож байгаа фламинго шувууд. Эцэг, эх хоёр нь үр төлөө ээлжлэн хооллодог жамтай.

АНУ

Вашингтон мужийн баруун хэсгийн Худ-Суваг булангийн усан дахь флюоресцентийн актиния гэх ургамал.

Румын

Пьятра-Нямцийн Куйдель нуурын өглөөний манан.

АНУ

Гольфстримын усан доорх халуун урсгалд наадаж буй нисдэг загас. Флорида мужийн   Палм-Бич хотоос арваад км-ын зайд.

Канад

Британийн Колумбийн голд урсан орж буй  хар модноос зугтан нисэж буй цахлайнууд.

Хавайн арлууд, АНУ

Килауэа галт уулын халуун хайлмаг аажмаар далайд урсан орж байгаа нь. 2016 оны эхээр галт уул дэлбэрэх үеэр галт хайлмаг 10 км-ын зайг хоёр сарын турш туулсан байлаа.

АНУ

Юта мужийн голын хавцлын эрэгт ногоо цухуйж эхэлжээ


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ГОГОО ЮМ ӨӨ

    0 0 Хариу бичих