Б.Шижирбат "Авьяаслаг Азиуд"-ад IV байрт орлоо

"Авьяаслаг Азичууд" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон бүжигчин, график дизайнер Б.Шижирбат дөрөвдүгээр байрт шалгарлаа. Эх орноо төлөөлөн оролцсон бүжигчин, график дизайнер Б.Шижирбат эхний шатанд алтан баззерын эзэн болж хагас финалд үлдсэн билээ.

“Авьяаслаг Азиуд” тэмцээний ялагчаар Индонезийн оролцогч, аймшгийн үзүүлбэрээрээ алдартай илбэчин Гэгээн Риана тодорсон юм.

Үзэгчдийн санал хураалтаар тэргүүн байрыг тодруулахад Angela July, Feng E, Urban  бүжгийн хамтлаг эхний ээлжинд, тэдний дараа ADEM  бүжгийн хамтлаг болон Sobhi Shaker, Б.Шижирбат, битбоксчин Нейл Рей Гарсиа Лэйнс нар тэмцээнийг орхих болсон юм.

Хэдийгээр Авьяаслаг Азиуд тэмцээний тэргүүн байрыг авч чадаагүй ч эх орныхоо нэрийг гаргаж шинэ содон үзүүлбэрээрээ ази тивийн үзэгчдийг гайхшруулж чадсан Б.Шижирбатынхаа цаашдын бүтээлд нь амжилт хүсэе. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Шижирбат МУИС-ийг гафик дизайны мэргэжлээр төгссөн билээ.Харамсалтай нь энэ ангийг БССШУяам 2жилийн өмнө хаачисан юм.ганч энэ хүүхэд биш олон авяаслаг дизайнарууд Монголдоо болон гадаадад амжилттай ажилладаг билээ Сайд маань хүлээн авч ядаж мэргэжлийг нь нээж өгөхөд туслах байлгүй дээ.

    0 0 Хариу бичих
  2. Үнэхээр л мундаг эрч хүчтэй бүжигчин график дизайнир хүү Шижирбатаараа ард түмэн нь бахархаж баярлаж байна баяр хүргье,

    0 0 Хариу бичих
  3. Disgusting shit! Shijirbat was so fucking boring! I think even the 4th place is too much prize for him

    0 9 Хариу бичих