Улаанбаатарт 19 хэм хүйтэн байна

Л.Эрдэнэжаргал


Өглөө 05 цагт Улаанбаатарт хотод 23 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 78 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. Харин өдөртөө үүлэрхэг. Ялимгүй цастай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 17-19 хэм хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 хэм, Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 16-21 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)