Улаанбаатар төмөр замын даргад албан бичиг хүргүүлжээ

А.Санчир


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаад хандан асуудал шийдвэрлэх тухай албан бичиг хүргүүлэээ.

Тус албан бичигт нийслэлийн Засаг даргын 2017 оны аравдугаар сарын 20-ны өдрийн А/813 захирамжаар Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт төмөр замын буудал барих зориулалтаар 127230 м2 газар ашиглах эрхийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-т олгосон билээ.

Энэхүү шийдвэр нь нийслэлд тархан байршсан авто машин, дагалдах сэлбэг, хэрэгслийн ил задгай зах, худалдааны төвүүдийг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто худалдааны цогцолбор руу нүүлгэн шилжүүлж, авто машины худалдаа, үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх, нийслэлийн авто замын түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд авсан арга хэмжээ болно.

Иймд хууль бусаар, ил задгай авто машины худалдаа эрхлэгчдээс дээр дурдсан газрыг чөлөөлөх ажлыг шуурхай зохион байгуулж, тэдгээрийг Авто худалдааны цогцолбор руу нүүлгэн шилжүүлэх ажилд дэмжлэг үзүүлнэ үү. Хэрэв уг газрыг зориулалтын дагуу ашиглахгүй тохиолдолд газар ашиглах эрхийг хүчингүй болгохыг үүгээр мэдэгдье гэсэн байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. ERONHII SAID ASAN BAYR UBTZ AAR HARIUTSLAGIIG EHLUULNE GEH URIALGA GARGAJ BAISN ARHIVIIG UBTZ DARGA NUUTSALSANAAS ZAM DAGUU BARILGA BARIH EHLELIIG TAVISAN BAIDG

    0 0 Хариу бичих
  2. Negdsen jurmand ormoor bn daa, Tun zuutei shiidver bn, Buhel buten Auto hudalnii tsoltsolbor gj bariad baihad... tend bugderei ochihod hun bolgon tendees mashin awna,

    0 0 Хариу бичих