Ерөнхий сайд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр мэдээлэл хийнэ

А.Санчир


Ирэх долоо хоногийн баасан гариг буюу арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн талаар мэдээлэл хийхээр болжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар болон томоохон хотуудыг дахин төлөвлөж, хөгжүүлэх бодлогын хүрээнд барилга, байгууламжийг шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж агаарын бохирдлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлнэ гэж тусгасны дагуу тодорхой ажлууд хэрэгжүүлж байгаа ажээ.

Тухайлбал, Барилга, хот байгуулалтын яамнаас Улаанбаатар хотын оршин суугчдын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор VII хороолол, МҮОНРТ орчмын гэр хорооллыг дэд бүтцэд холбох, VII, XIV хороололд 2592 айлын орон сууц барих төслийг БНХАУ-ын Эксим банкны 100 сая ам долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа ажээ.

Нийслэлийн зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх зорилгоор 200-аас дээш өрхийн дунд хэсэгчилсэн инженерийн хангамжтай бичил төвийг барьж байгуулах, Ногоон  нуур орчимд 1000 айлын түр суурьших орон сууц, Ханын материалд 1008 айлын түрээсийн орон сууц барьж ашиглалтад оруулах, цаашид Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг эхлүүлсэн байна.

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Эдийн засгаа өсгөх хамгийн эхний арга бол ажлын байр. Орлоготой хүн л эдийн засгийг дэмжинэ. Ажлын байргүй орлоггүй иргэдэд мянган үлгэр яриад түүнийг худалдан авах мөнгөгүй байна шүү дээ. Ерөнхий Сайдын ухаан нь хүрэхгүй бол мэргэжлийн хүнд ажлаа өг. Төр нь лоозон ярьж иргэд нь түүнд хуртсаар байгаад нэгэн насыг барж байна шүү дээ.

    0 0 Хариу бичих
  2. Bz dyyrgiin 14r horooniihon olon jil gazraa aldaad hohirch bn monnis gedeg kompani tendert shalgarsan geed ailuudtai geree hiisen bolobch bair ch ygyi tyreesiin mungu ch uguhgyi ihenh ailuud yhel hagazal yzsen ubchin zublund barigdsan hetsyy bn aa yyn deer zasag tur min anhaaraachee

    1 0 Хариу бичих