Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн “Б” блок ашиглалтад орлоо

Eagle.mn


Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг өнөөдөр “Б” блокныхоо нээлтээ хийж, ашиглалтад орууллаа. Тус эмнэлэг ийнхүү олон улсын стандартад нийцсэн өндөр өртөг бүхий сүүлийн үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн эмнэлэг болж байгаа юм байна. Нээлтийн ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, М.Оюунчимэг тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Ийнхүү Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн “Б” блок ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн 170 мянга орчим иргэнд эмнэлгийн тусламж үзүүлэх боломжтой болж байгаа юм. Мөн Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор тус эмнэлэг нь шүүх, прокурор, цагдаа, хилийн цэрэг, гааль, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн, чөлөөнд гарсан ахмадуудад үйлчлэх ажээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)