Нийслэлд шинээр гал унтраах анги барина

А.Санчир


Нийслэлийн Онцгой байдлын газраас 2017 оны тэргүүний  хамт олноо тодруулан шагнаж урамшуулжээ. 2017 оны НОБГ-ын “Тэргүүний хамт олон”-оор хурандаа Д.Даваасүрэн даргатай Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс шалгарсан бол дэд байрт хурандаа Я.Жаргалсайхан даргатай Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, гуравдугаар байрт хурандаа Г.Баттөгс даргатай Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс шалгарч, нийслэлийн аврах 105 дугаар тусгай анги тусгай байр эзэлжээ. Мөн 2017 онд ажил үйлсээрээ хамт олноо тэргүүлсэн шилдэг албан хаагчдаа шагнаж урамшуулсан байна.  

Нийслэлийн Онцгой байдлын газрын шилдгүүдийг шалгаруулах ёслолд тус газрын удирдлагууд болон нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү оролцжээ. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Хуурай мухарын аманд шинээр байгуулагдах Гал түймэр унтраах аврах ангийн барилгыг 2018 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү энэ үеэр онцолжээ. Нийслэлийн хүн ам жилээс жилд нэмэгдэж, суурьшлын бүс тэлж байгаа тул Онцгой байдлын албаны харьяа гал унтраах анги байгуулах шаардлага бий болсон байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)