Б.Очирхуяг: Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах хэрэгтэй

Б.Нандин-Эрдэнэ


БСШУСЯ-ны Шинжлэх ухаан технологийн бодлогын газар, Инноваци өндөр технологийн хэлтэс, УУХҮЯ-ны Уул уурхай бодлогын газар, Хүнд үйлдвэр бодлогын газар, Ашигт малтмал газрын тосны газар, Нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газруудтай  хамтран “Их сургууль Аж үйлдвэрийн хамтын хөгжил” сэдэвт форумыг МУИС-иас санаачлан өнөөдөр  зохион байгуулж байна.

Форум нь судалгаанд суурилсан эрдэм шинжилгээний байгууллага, мэдлэгт суурилсан эдийн засгийн бүтцийг бий болгоход их, сургууль аж үйлдвэрийн хамтын ажиллагаанд хэрэгжүүлж болох шинэ санал санаачлага дэвшүүлэх зорилготой ажээ.

Тус форумд МУИС-ийн удирдлагууд болон холбогдох яам, тамгын газрын дарга, мэргэжилтнүүд, 30 гаруй компанийн төлөөлөл ТББ байгууллагуудаас оролцож байна

МУИС-ийн дэд захирал Б.Очирхуяг хэлэхдээ "Оюуны өмчийг эдийн засгийн эрэлтэнд оруулах, уламжлалт харилцааг улам бүр өргөжүүлэх, харилцаа хамтын ажиллагааны бодит үр дүнд чиглэсэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ хэрэгтэй байна" гэлээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)