Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож мэдээлэл хийхээр болжээ

Eagle.mn


Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд оролцож мэдээлэл хийхээр болжээ. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж УИХ-ын гишүүдийн сонирхсон асуултад хариулах учраас чуулганы хуралдаан хаалттай үргэлжлэх юм байна. Мөн өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө УИХ-д үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар хаалттай мэдээлэл хийж байсан юм.   

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)