Таван настай охиноо хүчирхийлсэн хойд эцэгт ял оноожээ

Eagle.mn


Өнгөрсөн аравдугаар сард таван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан нь олныг цочирдуулсан билээ. Өчигдөр буюу  13-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ванданваанчигт холбогдох эрүүгийн хэргийг шүүн хэлэлцэн, гэм буруутайд тооцож, түүнд 18 жилийн хорих ял оноосон байна.

Шүүх хуралдаанд шүүгч С.Пүрэвсүрэн, Т.Шинэбаяр, Э.Чингис нар, улсын яллагч Н.Гэрэлмаа, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, хохирогчийн талынхан өмгөөлөгчийн хамт оролцжээ.

Хэргийг сөхөхөд, өнгөрсөн аравдугаар сарын 14-нд таван настай Д.Х охиныг хүчирхийлсэн хэргийн талаархи мэдээ цахим сүлжээгээр цацагдсанаар холбогдох хууль, хяналтын байгууллагынхны анхааралд орж, улмаар шалгаж эхэлсэн билээ.

Шүүгдэгч Э.Ванданваанчигт Эрүүгийн хуулийн 12.1-ийн 4-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. (Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйл. Хүчиндэх, 12.1.4-д “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг).

Эхэндээ нагац эгч нь охиныг хүчиндүүлсэн гэж мэдээгүй бөгөөд яагаад явж чадахгүй байгаа талаар хойд эцгээс нь асуухад “Гулсуураас унаад ийм болсон. Эмчид үзүүлэх гэж байгаа” хэмээн хариулсан байдаг.

Маргааш өглөө нь охиныг гэр рүүгээ дагуулж явах замдаа бие засуулж, гуяыг нь дагаад цус урссан байсныг анзаарчээ. Энэ тухай нөхөртөө хэлж, нөхөр нь охиныг шүүх эмнэлэг дээр авч очин дүгнэлт гаргуулахаар хандсанаар хойд эцгийнх нь жигшүүрт хэрэг илчлэгдсэн билээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Шоронд ямар бузар юм хийснийг шоронгийнхон энэ новшид биеэр мэдрүүлээд өгнө гэдэгт илтгэхийг хүсч байна. Хүчинг улаан махны бузар хэрэг гэж шоронгийнхон хүртэл үздэггүй гэж ярьцгаадаг. Зүгээр хүчин биш 5хан настай нялх хүүхэд бузарласан новшийг сайн гэсгээнэ гэж найдахаас.

    0 0 Хариу бичих
    • Eртөнцийн хамгийн үнэн бол тэр шүү дээ бурхан минь буруу үзэлтнийг удаанаар сайн гэсгээгээрэй

      0 0
    • Eртөнцийн хамгийн үнэн бол тэр шүү дээ бурхан минь буруу үзэлтнийг удаанаар сайн гэсгээгээрэй

      0 0