Ойн үндэсний хөтөлбөрийг танилцуулах өглөөний цай уулзалт боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яам үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд УИХ, Засгийн газрын гишүүд оролцсон өглөөний цай арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээг ойн хомсдолоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах REDD+ үндэсний хөтөлбөр боловсруулах хэрэгцээ шаардлага болон хөрөнгө оруулалтын боломжуудын талаар танилцуулж, цаашдын алхмуудыг хэлэлцэх, улс төрийн дэмжлэгийг хүлээх зорилготойгоор зохион байгуулжээ.

Энэхүү өглөөний цайнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ, Засгийн газрын гишүүд болон НҮБ-ын суурин төлөөлөгч Биате Транкманн, Дэлхийн усны түншлэлийн дарга С.Оюун, “The defacto Institute”-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан зэрэг төрийн болон олон улсын байгуулллагын 30 гаруй төлөөлөгч нар оролцсон  юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлэхдээ Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ойн экосистемийг бий болгож, ойгоос хамааралтай иргэдийн амьжиргааны тогтвортой эх үүсвэр болж, Монгол Улсын эдийн засагт өөрийн хувь нэмрийг оруулдаг байх ойтой болгоход чиглэнэ. Өөрөөр хэлбэл, Үндэсний хөтөлбөр нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-д шууд хувь нэмрээ оруулна гэлээ.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)