Шилжилт хөдөлгөөний хязгаарлалт бодит үр дүнд хүрчээ

Eagle.mn


Нийслэл Улаанбаатар хотын оршин суугчдын хэт өсөлт нь сүүлийн жилүүдэд хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг зөрчил, ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон. Нийслэлийн хүн амын механик, хэт өсөлт, Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг бий болгодог гэр хорооллын яндангийн тоо хоёр харилцан шууд хамааралтай байдаг. Энэхүү нөхцөл байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2-т заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг ноцтой хөндөж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дээрх нөхцөл байдалтай холбогдуулан 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн А/17 дугаар захирамжаар хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаанд зогсоосон шийдвэр гаргаж байсан билээ. Энэхүү шийдвэрийн дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон Улаанбаатар хотод орон сууц худалдан авч байгаагаас бусад иргэдийн нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан юм.

Улсын бүртгэлийн байгууллагаас гаргасан мэдээллээс үзэхэд дээрх шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 11 сарын байдлаар орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар нийт 9.567 иргэн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үеийн байдалтай харьцуулахад 11.552 иргэнээр бага байна. Түүнчлэн 2017 оны 11 дүгээр сарын байдлаар нийслэлээс нийт 10.161 иргэн орон нутагт шилжин явснаар нийслэлд байнга оршин суугч иргэдийн тоо сүүлийн жилүүдэд анх удаа буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Жил бүр Улаанбаатар хотод шилжин ирэгсэд гэр хорооллын бүс нутагт 300-400 яндан шинээр бий болгож нийслэлийн агаарын бохирдолд нөлөөлдөг байсан бол 2017 онд шилжин ирсэн иргэд дээр дурдсан шалтгаанаар яндангийн тоог нэмэгдээгүй болохыг мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна. Энэхүү үзүүлэлт нь Нийслэлийн сүүлийн 27 жилийн түүхэнд тохиолдож байгаагүй эерэг үр дүн аж. Өөрөөр хэлбэл, хотын агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг гэр хорооллын яндангийн тоог бодитоор хязгаарлаж чадсан арга хэмжээ болжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. хаха бүртгэлгүй амьдраад 5 жил болж бн. болж бн

    0 0 Хариу бичих
  2. Худлаа мэдээлэл. Харин ч утаа нэмэгдсэн

    0 0 Хариу бичих
  3. Shine xot barix xeregtei

    0 0 Хариу бичих
  4. Бүртгүүлэхгүй орж ирээд амьдарч байгаа хүн өчнөөн олон байгаа ш дээБодитой юм яриач Хязгаарлслт хийхээс өмнө ямар яндангаа тоолж үзээ юу Том том тэнэгтэх юм аа

    0 0 Хариу бичих
  5. Улаанбаатарын утааг арилгана гэж манай удирдлагууд мангартах юм.Дөрвөн уулын дунд, хүн чулууны хонхорт ,4 том цахилгаан станцын утаа олгойдож 500 мянган машины утаа пур пур хийж, 180 мянган гэрийн яндагийн утаа уугиж байхад утааг арилгана гэж хуцацгаах юм.Хонхор газраас утаа тийм амархан арилахгүйээ тэнэгүүдээ, Бүх айлыг орон сууцанд оруулж, бүх машиныг цахилгаанаар явдаг болгож, чадвал утаа арилах байх. Мөнгө гудархын төлөө утаа арилгана гэж иддэгээ боливол таарна новшнуудаа??Хэрвээ тал газар байдаг бол та нартай ,та наргүй быайгалын салхи арилгачина идэмхий хүүдийнүүдээ.

    0 0 Хариу бичих
  6. Манай улсын удирдлага,ард иргэд ч бүгд толгой нь эргэжээ. Төр засгаас хөдөө орон нутгаа хайхрахгүй хаяснаас хөдөөгийхөн хотруу цувж эхэлсэн. Ийм хог болсон удирдлагаас болж хотын хүн ам ихэссэн.Төр засгийн удирдлага хөдөөг анхаарч арга хэмжээ авч байсан бол ингэж хотын хүн ихсэхгүй байсан. Тэнэг мангуу удирдлагаас хэзээ салах вэ? Монголчуудаа ????? Зөвхөн тулга тойрсон явцуу бодолтой удирлага л ингэж улс орноо баллаж байгаа юм шүү дээ.Алсын хараатай удирдлагатай болох цаг хэзээ ирэх вэ??Монголын төрийн албыг ээлжлэн эзэгнэсэн луйварын бүлгийг бут ниргэмээр байна даа Монголчууд аа???

    0 0 Хариу бичих