2018 оны өнгө: Хөх ягаан

Ш.Самбуу


Хамгийн моодны өнгө Рианнаг байлдан дагуулж, Британийн хатан хааныг дурлуулжээ.

“Pantone” гэх өнгөний хүрээлэн өөрсдийн шалгаруулалтаар ирж буй 2018 оны гол өнгөөр “Ultra Violet 18-3838” нэртэй өнгийг тодруулжээ. “Нийгмийн бодит байдлын жишгийг үзүүлэх, зохион бүтээгчид ба өнгө тогтоогчдод энэ өнгө зориулагдсан бөгөөд хөх ягаан нь дотоод мэдрэмж, ургуулан сэтгэхийг өдөөж өгнө” хэмээн хүрээлэнгийн мэргэжилтнүүд тайлбарлав. Гэхдээ энэ өнгөөр гоёно гээд заавал уран сэтгэгч байх албагүй гэнэ. Британийн хатан хаан эсвэл поп одод ийм өнгөөр гоёдог байна. “Pantone” хүрээлэн шилдгийг нэрлэхээс өмнө хөх ягаан өнгө өнгөрч буй онд голлох өнгө болж байжээ.

Dior

Dior ордны рекламыг хийсэн дуучин Рианна хөх ягаан өнгөнд дурласан бололтой. Тэрээр нарны шилнээс гадна уруулаа ч энэ өнгөөр буджээ.

Oscar Crazy Tort нүдний шил, Karen Walker

Ромын эзэн хаан Нерон ертөнцийг номин линзээр хардаг байсан гэх. Харин гэнэн гэмээр охид хөх ягаан шилээр хардаг болов. Хэт ягаан туяанаас уг өнгө хамгаалахаас гадна  бүсгүйчүүдийг нэг л донжтой болгодог.

Moschino

Эрчүүд хөх ягаан өнгөөр гоёод хэрхэн өөрсдийн хэв маягаа хадгалан үлдэх вэ? Энэ асуултад Бразиль загвар өмсөгч эрэгтэй Пьетро Бальтазар булчин шөрмөсөө чангаруулан оролдоод үз гэж зөвлөж буй.

Marni

Хөх ягаан өнгийг номин ногоон өнгөтэй  хослуулах нь 2018 оны гол өнгийг улам тодотгоно. Энүүхэндээ гэхэд уг хослол дээр цагааныг нэмэрлэвэл  эмэгтэйчүүдийн саналын эрхийн төлөө тэмцэгчид-суфражист эмэгтэйн  Give Woman Vote (Green/ногоон + White/цагаан + Violet/фиолет) гэсэн  далд уриа болохыг үгүйсгэх аргагүй.

Духи Ultraviolet, Paco Rabanne

Хөх ягаан савтайгаар 1999 онд гарч ирсэн сүрчиг “миллениумын үнэр” болж, загвар өмсөгчид түүнийг шинэ мянганы дур булаах трэнд болгосон байна.

Tom Ford

Америкийн Том Форд 2018 оны гол өнгөөр хөх ягаан тодорно гэж мэдэж байсан бололтой. Өмнөд Африкийн модель Кэндис Сванепулын хамт  энэ өнгөөр тоглоод амжсан байв.

Pantone 18-3838

Веб ба график дизайнерүүд, өнгө ялгагчид, гэрэл зурагчид оны өнгийг ашиглах хүсэлтнүүдэд тэдний эрмэлзлийг сануулсан сайхан бэлэг энэ аяга боллоо.

Lancome

Люпита Нионго гэдэг үзэсгэлэнт охиныг умбуулсан энэ өнгийн тоглолтыг “Fitness Magazine” ордонд хийжээ.

Принсийн хамгийн чухал “Purple Rain” зохиомж нь 1984 онд хийгдсэнээс хойш эстрадын дуучин Принс энэ өнгийг нас барах хүртлээ шүтэж иржээ.

Британийн хатан хаан энэ өнгөнд дуртай. Ирэх онд гоёлдоо уг өнгийг улам ихээр хэрэглэх нь дамжиггүй.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)