Европын хамгийн ядуу орнуудыг нэрлэлээ

Ш.Самбуу


Европын хамгийн бага цалингийн тогтолцоо Украинд байгааг Texty.org.ua төв тогтоон тоолов. Уг төв Европын ямар нэгэн орны ажилчин татвараа төлсний дараа гар дээрээ хэчнээн мөнгөтэй үлддэг вэ гэж тоолж үзжээ.

Украины дундаж цалин бүх татварын дараа 190 евро байгаа нь Европдоо хамгийн бага нь болжээ. Молдавт түүнээс ялимгүй дээгүүр 216 евро, Азербайжанд 232 евро байна. Хамгийн өндөр цалин Швейцарид 4421 евро, Исландад 3440 евро, Норвегид 3405 евро байгаа ажээ.

Орос цалингийн дундаж хэмжээгээр 474 евро байгаа нь Украин, Молдав,Азербайжан гурваас гадна Армян, Гүрж, Белорусь, Казахстан, Албани, Македони, Серби зэргийн орнуудаас даван гарчээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)