2017 оны хамгийн аймшгийн кинонуудыг “Rolling Stone” сэтгүүл нэрлэв

Америкийн “Rolling Stone” сэтгүүл өнгөрч буй оны аймшгийн киноны топ-10 чансааг гаргажээ. Чансааны нэгт, “Түүхий эд” кино бичигдлээ. Кинонд хүн иддэг оюутнуудын тухай өгүүлдэг.  Киноны найруулагч Жулия Дюкорно бүтээлдээ  цагаан хоолтон залуу бүсгүй мал эмнэлгийн коллежид элсэн орсон түүхийг өгүүлдэг. Тэр оюутан болсноо түүхий мах идэн тэмдэглэх ёс журмыг дагана. Үүний дараа түүнд хүний мах идэх хүсэл төрөх болсон байлаа.

Чансааны хоёрт, Жордон Пилийн бүтээсэн “Зайл” гэдэг кино орлоо. Өнгөт арьстан залуу өөрийн сонгосон цагаан арьстан эмэгтэйн гэрт эцэг эхтэй нь танилцахаар уригдсан аж. Гэтэл тэр нь түүнд аймшгийг авчирна. Сүйт бүсгүйнх нь найз нар арьсны өнгөөр гадуурхагчид байснаас тэр бүхэл  шөнийн турш  өөрийн амь насныхаа төлөө тэмцдэг. 

Чансааны гуравт “Хайрын ангуучид” кино багтжээ. Австралид бүтээгдсэн уг кинонд  анхлах ангийн охидыг хулгайлан хүчирхийдэг хосуудын тухай өгүүлдэг. Чансааны топ-10-т “Ээж”, “Сплит”, “Маш харанхуй цаг”, “Үхэл агуулсан нутаг” зэрэг кино  багтжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)