“Цахим эрүүл мэнд” үндэсний зөвлөлдөх уулзалт болж байна

Манай улсын эрүүл мэндийн салбарт 2000 оноос эхлэн хамтран ажиллаж буй ДЭМБ, Люксембургийн Их гүнт улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын техникийн болон санхүүгийн дэмжлэгтэйгээр "Цахим эрүүл мэнд" үндэсний зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад нийт 110 гаруй төлөөлөгч оролцож байна. Уг уулзалт нь эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд иргэн төвтэй, өндөр чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэвтрүүлэхэд мэдээлэл холбооны өндөр технологийг ашиглан эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн системүүд болон цахим эрүүл мэндийн шийдлүүдийг таатайн орчныг бүрдүүлэх зорилготой юм.

ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Сергей Диордица хэлэхдээ "Цахим эрүүл мэнд төслийг хэрэгжүүлсэний үр дүнд мэдээлэл солилцох платформыг ашиглан эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд үйлчлүүлэгч буюу өвчтний мэдээллээ хоорондоо хуваалцаж солилцох боломжтой болно. Ингэснээр хөдөө орон нутгийн оршин суугчид том хот суурин газар очиж эрүүл мэндийн үйлчилгээ авах, үзлэг, оношилгоо шинжилгээнд дахин дахин хамрагдах шаардлагагүй болно" гэлээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)