Чөлөөт бүсийнхэн олон улсын туршлагыг судлав

А.Санчир


Чөлөөт бүсийг хөгжүүлэх, сурталчлах үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Экспортыг дэмжих төсөл” болон “Алтанбулаг”, “Замын Үүд”, “Цагааннуур” чөлөөт бүсүүдийн захирагчийн ажлын албадыг хамруулсан “Чөлөөт бүсийн олон улсын туршлага” сэдэвт семинар болжээ.

Семинарын үеэр илтгэгч нар ОХУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс, Казахстан улсын чөлөөт бүсийн туршлага, эрхзүйн орчин, БНХАУ-ын чөлөөт бүсүүд, Эрээн хотын хилийн худалдааны чөлөөт бүс, БНСУ-ын чөлөөт худалдааны бүс болон эдийн засгийн чөлөөт бүс, Япон улсын чөлөөт бүсийн туршлага, боомт, чөлөөт бүсийн хот байгуулалтын тухай, дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа экспортыг дэмжих төслийн талаар сонирхолтой мэдээллүүдийг хүргэжээ.  

Энэхүү арга хэмжээнд 100 гаруй бизнесийн төлөөлөл оролцож мэдээлэл авч санал бодлоо хуваалцсан байна.

Манай улсын хувьд Чөлөөт бүсийн тухай хууль 2002 онд анх батлагдсан бөгөөд 2015 онд шинэчлэн найруулжээ. Энэ хуулийн дагуу “Алтанбулаг”, “Замын-Үүд”, “Цагааннуур” гэсэн гурван чөлөөт бүс байгуулагдаад байгаа юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. NEGT YAVAL CHOLOOT BUS BOLOHUU HOERT OLON ULSIIN TURSHLSGIIG SONSOJ

    0 0 Хариу бичих