ЦЕГ-ын ажлын хэсэг "Цагаан хад-Гашуунсухайт"-д ажиллаж байна

Eagle.mn


Нүүрс тээвэрлэлтэд үүссэн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдэх хүртэл түр хугацаанд Тавантолгойн ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл Цагаан хаднаас Гашуунсухайт боомт чиглэлээр тээвэр хийх зохицуулалтыг хийсэн билээ.

Тэгвэл үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваагаар ахлуулсан ажлын хэсэг болон Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Наранбаатар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга О.Ганзориг нар Цагаан хад-Гашуунсухайт хоорондын нүүрс тээвэрлэлтийн замын нөхцөл байдалтай танилцан тээврийн замд цаашид авч хэрэгжүүлэх зохицуулалтын арга хэмжээг тодорхойлох чиглэлээр ажиллалаа.

Ажлын хэсгийнхэн Өмнөговь аймгийн болон Цогтцэций, Ханбогд сумын Засаг даргатай уулзалт хийж дээрх асуудлыг цэгцлэх, жолооч нарын болон орон нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллага нутгийн удирдлага, иргэдтэй хамтарч тогтмол хяналтыг бий болгох зорилгоор хяналтын цэг байгуулах, эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, зөрчил гаргасан үйлдэлд хуулийн дагуу хариуцлага тооцож арга хэмжээ авч ажиллаж байна.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)