Төлбөрийн чадваргүй иргэдэд хуулийн зөвлөгөө өгнө

Б.Нандин-Эрдэнэ


Нээлттэй Нийгэм Форум, Монголын хуульчдын холбоо,  Хуульчдын нийтэд тустай үйл ажиллагааны хороотой хамтран анхны Про-Боно чуулга уулзалтын зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь олон улсын Про-Боно  туршлагатай танилцах, хуульчдын про-боно үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих арга замыг тодорхойлох, иргэний нийгэм, хуульчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой.

 

Тус арга хэмжээнд Монголын хуульчдын холбооны гишүүн хуульчид, орон нутгийн хуульчдын холбооны салбар зөвлөлийн төлөөлөл, нийтийн эрх ашгийн төлөө, хүний эрхийг хамгаалах чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэх иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, хууль зүйн сургуулийн багш, судлаач нараас бүрдсэн 120 гаруй төлөөлөл мөн ОХУ, БНСУ-ын төлөөлөгчид цахимаар тус тус оролцож байна.

Тус арга хэмжээнд үндсэн илтгэлийг “Про-Боноы соёлыг түгээн дэлгэрүүлэх нь буюу дэлхийн чиг хандлага” сэдвээр Азийн Про-Боно хөдөлгөөнийг үндэслэгчдийн нэг, Зүүн Өмнөд Азийн иргэдийн хууль зүйн боловсролын гүүр байгууллагын захирал Брюс Ласки толилуулсан бөгөөд үүнд Про-Боно үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй нээлттэй байлгах тухай дурьдсан юм. Мөн түүнчлэн төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй хуулийн мэдээлэл, зөвлөгөө өгнө гэж хэллээ.

Про-Боно үйлчилгээ нь нийтийн сайн сайхны төлөө гэсэн утгатай бөгөөд хуульчид мэргэжлийн үйлчилгээгээ бусдын сайн сайхны төлөө үнэ төлбөргүй буюу маш бага хөлсөөр үзүүлэх бүхий л хэлбэрийн үйл ажиллагааг үүнд хамруулж ойлгож болно.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Hayag n hn ochij zubluguu abah yum?

    0 0 Хариу бичих